Сүүлийн үед гадаадын иргэд и-мэйл, фэйсбүүкийн хуурамч хаяг ашиглан манай улсын иргэд рүү танилцах хүсэлт явуулан, итгэлийг нь олж залилсан хэргүүдийг ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанд шалгаж эхэлжээ. Фэйсбүүкээр өөрийгөө АНУ-ын иргэн Роберт Люди Эмилин гэгч этгээд нь манай улсын иргэнд өөрийгөө Ирак улсад энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа, АНУ-ын цэргийн командлагч гэж танилцуулан харилцаж эхэлсэн байна. Тэрбээр Индонез улсын Жакарта хотод эдийн засгийн хамгаалалтын компанид байршуулсан таван сая ам,долларыг Монгол Улс руу шилжүүлэн авч хадгалж байх санал тавьжээ. Шилжүүлгийн зардал болох 20 мянга 750 еврог Индонез улс руу шилжүүлэн залилжээ.
Манай улстай иргэний болон эрүүгийн хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээгүй орны иргэд уг залилангийн хэргийг үйлддэг байна. Тиймээс иргэд гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлж асуудал тулгархаас өмнө мэдээллийн үнэн бодит байдлыг цагдаагийн байгууллагад шалгуулахыг анхаарууллаа.