Цагдаагийн байгууллага хот хооронды замд гэмт хэргийн замаар алдсан эд зүйлийг илрүүлэх, эрэн сурвалжлагдаж байгаа этгээдүүдийг олж тогтоох, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын чанартай автозамуудад байрлах 13 цэгийн үйл ажиллагааг идэвхжүүлэх сарын аян зарласан билээ.
Энэ хугацаанд албан хаагчид долоо хоногийн дотор 5010 хүн, 18173 тээврийн хэрэгслийг шалгаж гэмт хэрэг нэг, эрэн сурвалжлагдаж байсан хоёр этгээдийг илрүүлэн саатуулж, 2991 зөрчилд холбогдох 2915 хүнийг 73.6 сая төгрөгөөр торгожээ. Мөн 30 тээврийн хэрэгслийг түр саатуулсан байна.