Энэ амралтын өдрүүдэд хамгийн супер тоноглолтой Монголын хамгийн шилдэг, хамгийн үнэтэй 200 машин, мотоциклийг нэгтгэсэн “Ub auto turning-2017” шоу “Наадам центр”-т болж байна. Үзэсгэлэнд 10 саяын үнэтэй машиныг 100 сая төгрөгөөр тоноглосон, дэлхийд цөөхөн үйлдвэрлэсэн тансаг зэрэглэлийн машинууд оролцож байгаагаараа бусад шоунаас онцлог болж байгаа аж.
Энэ арга хэмжээг “Тэнгэрийн Модун” ХХК-ийн тэргүүн Г.Батхүү, “Дрифт нэгдэл холбоо”-ны ерөнхий шүүгч Д.Баттүвшин, “Спорт машин сонирхогчдын М77” холбооны тэргүүн Г.Насанжаргал, “Монголын сайтын холбоо” ТББ-ын ерөнхийлөгч Э.Батхүү нар хамтран зохион байгуулж байна. Шоунд оролцсоноор манай улсад автомашины хөгжил ямар шатанд явж буйг харах боломжтой юм.