Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан Зул сарын баяраар Украинд гал зогсоож, дайны хоригдлууд солилцох томоохон үйл ажиллагаа явуулах санал гаргасан гэж Кремль пүрэв гарагт /2024.12.12/ мэдэгджээ. Орбан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй лхагва гарагт /2024.12.11/ утсаар ярихдаа энэ саналыг дэвшүүлсэн байна. Тэгвэл Путин энэхүү саналыг дэмжсэн гэж Кремль мэдэгдэлдээ онцолжээ.