АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ням гарагт /2024.12.01/ өөрийн хүү Хантер Байденд өршөөл олгосон юм. Өмнө нь Байден хүүгээ өршөөхгүй гэж амлаад байсан ч ийнхүү Хантерт ял оноох хурал болохоос хэдэн долоо хоногийн өмнө өршөөл олголоо.
Тэгвэл Цагаан ордон даваа гарагт /2024.12.02/ мэдэгдэл хийхдээ ирээдүйд улс төрийн өрсөлдөгчид нь Хантерыг үргэлжлүүлэн хавчиж магадгүй гэж эмээсний улмаас Байден өршөөл үзүүлсэн гэжээ. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Карин Жан Пьер “Ерөнхийлөгч өршөөл үзүүлсэн нэг шалтгаан нь улс төрийн өрсөлдөгч нар зүгээр орхихгүй гэж бодсон явдал юм. Тэд хүүг нь үргэлжлүүлэн онилно. Ерөнхийлөгч тэгж л бодсон” гэв.
Эх сурвалж: Reuters