Австралид төвтэй “Theiss” компанийн Монгол дахь компани болох “Thiess-Khishig Arvin JV” Оюу Толгойд гүний уурхайн үйлчилгээ үзүүлэх гурван жилийн гэрээ байгуулсан байна. Энэхүү гэрээний хүрээнд “TKAJV” компани зэс, алт болон гүний уурхайн төсөлд бүтээн байгуулалт, дэмжлэгийн үүрэг гүйцэтгэх юм.
“TKAJV” компанийн 300 гаруй ажилтан бүтээн байгуулалт, дэмжлэгийн ажилд нь оролцоно. “Theiss” компанийн гүйцэтгэх захирал Майкл Райт “Энэхүү гэрээг байгуулсан нь манай компани Оюу Толгойтой бат бэх харилцаатайг дахин харуулж байгаагаас гадна бид үйлчилгээгээ сайн чанартай үзүүлэхэд анхаардгийг онцолж байна. Мөн бид 2007 оноос хойш үйл ажиллагаагаа явуулсан Монголд өндөр түвшинд үйлчилгээ үзүүлэхийн төлөө тууштай ажиллаж байгааг харууллаа” гэжээ.
Эх сурвалж: Mining Technology