Европын холбооны улсууд ОХУ-ын төв банкны царцаасан хөрөнгийг ашиглан Украины эдийн засгийг дэмжих 38 тэрбумын зээл олгох болсон байна. Энэхүү арга хэмжээ нь Их долоон орон царцаасан хөрөнгө ашиглан 50 тэрбум ам.долларын зээл Киевт олгох хүчин чармайлтын нэг хэсэг юм. ЕХ-ны албан тушаалтнууд мэдэгдсэнээр тус зээл нь тодорхой заалт, зорилтгүй тул Украин хүссэнээрээ ашиглах боломжтой.
Энэхүү зээл олгох шийдвэр Унгар улс ОХУ-ын царцаасан хөрөнгөтэй холбоотой хуулийг өөрчлөхийг АНУ-ын шинэ ерөнхийлөгч тодрох хүртэл хориглоно гэж мэдэгдсэний дараа гарав. Тэрхүү өөрчлөлт нь ОХУ-ын хөрөнгийг царцааснаа зургаан сар тутам сунгадаг байсныг 36 сар болгох тухай байсан юм. Энэ өөрчлөлтийг санаачлах болсон шалтгаан нь АНУ болон бусад улсууд Европын холбооны ганц л орон хөрөнгө царцаах хугацааг сунгахгүй байх шийдвэр гаргаж магадгүй гэж эмээсэнтэй холбоотой байна.
Тэгвэл Унгарын Сангийн сайд Михали Варга “ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээг сунгах асуудлыг АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн дараа шийдэх ёстой гэж бид үзэж байна. Энэ бол Унгарын байр суурь” хэмээжээ.
Эх сурвалж: Reuters