Гаднын улс орноос хар тамхи, мансууруулах бодис оруулж ирдэг, хэрэглэдэг, зарж борлуулдаг гурван бүлгийн 20 гаруй этгээдийг 2024.06.05 ны өдөр Цагдаагийн байгууллагаас баривчилсан ба тэдний дунд олны танил хүмүүс, тэдний хүүхдүүд байсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Тэгвэл тухайн этгээдүүдийн дунд дуучин Wolfizm буюу Б.Гэсэр, Epoch буюу Э.Гомбосүрэн, Өвөрмонголын дуучин Хомбоо нарын хүмүүс байсан гэдгийг баттай эх сурвалж мэдээллээ. Мөн уяач Л.Цандэлэгийн хүү Т байсан гэх мэдээлэл байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

Сүүлийн үед хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл хэрэглэх залуус, тэр дундаа урлаг соёлын салбар, олны танил хүмүүсийн тоо эрс нэмэгдэж энэ хэрээрээ нийгэмд олон сөрөг үр дагавар гарч байгаа гэдгийг албаныхан хэлж, анхааруулсаар байгаа. 

Тэгвэл /2024.06.05-06/ гаднын улс орнуудаас хар тамхи, сэтгэцэд нөлөөт мансууруулах бодис оруулж ирдэг гурван бүлгийн 20 орчим этгээдийг цагдаагийн байгууллагаас илрүүлэн баривчилж, зарим этгээдүүдийг хойшлуулашгүйгээр Хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа аж. Хар тамхины хэргээр баривчлагдан, шалгагдаж эхлээд буй энэхүү 20 орчим этгээдүүдийн дунд урлаг соёлын болоод олны танил хүмүүс мөн тэдний хүүхдүүд байгаа гэх мэдээлэл байна. Бид хэрэг явдлыг эргэн мэдээллэх болно. 

By Enkhjin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн