Монгол Улсыг төлөөлөн гадаадад суугаа дипломатчийн оффшор бүсэд мөнгө угаасан байж болзошгүй хэргийг АТГ илрүүлсэн тухай мэдээ өнөөдрөөс хэвлэл мэдээллээр гарч эхэллээ. Хэргийн цаана дипломатчид визний хураамжийн мөнгийг гэр бүлийнхээ гишүүдийн дансанд шилжүүлж, усан үзмийн талбайтай тансаг байр худалдан авч, мөнгө угаасан байж болзошгүй асуудал нуугдаж байгаа талаар ч дурдагдаад байна.

Энэ хэрэгт холбогдсон дипломатч нь Франц улсад суугаа элчин сайд А.Баттөр гэсэн мэдээллийг үдээс хойш мэдээллийн сувгууд өгүүлж эхэллээ. А.Баттөрийн эхнэр н.Баярмаа нь Польш Улсын Цагдаагийн газраас эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын 69 иргэний нэг юм. Элчин сайдын эхнэрийг тамхины наймааны хэрэгт буруутгаж байгаагаа Польшийн Цагдаагийн газар Монгол Улсын хууль, хяналтын байгууллагад мэдэгдээд удаж байсан юм.

А.Баттөр одооогийн байдлаар Улаанбаатар хотод байгаа. Түүнийг Улаанбаатарт болсон Элчин сайдуудын цугларалтад ирээд байхад нь АТГ хилийн хориг тавьсан бололтой. Үүнээс гадна өөр нэг дипломатчийг АТГ шалгаж байгаа бөгөөд энэ нь Монгол Улсаас Швейцарьт суугаа Элчин сайд Л.Пүрэвсүрэн гэдгийг эх сурвалжууд мэдээлж байна.

Л.Пүрэвсүрэн нь Элчин сайдаар томилогдохоосоо өмнө Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан. Улс төрийн хамаарал талаас харвал хоёр Элчин сайд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн гарын хүмүүс юм. Л.Пүрэвсүрэнтэй холбоотой мэдээллийг бид эргэн тодруулах болно.

 

By updown

16 thoughts on “Оффшорын шинэ дуулиан: Элчин сайд А.Баттөр, Л.Пүрэвсүрэн нарт хилийн хориг тавьжээ”
  1. хүзүүгүйн уяаны гөлөгнүүд ард түмий нуруун дээр их зоолсон доо!!!! Асем Эрдэнэт 49% гээд асар тонуул хийсэн дээрэичид шүү дээ! хэлэхдээ:

    хүзүүгүйн уяаны гөлөгнүүд ард түмий нуруун дээр их зоолсон доо!!!! Асем Эрдэнэт 49% гээд асар тонуул хийсэн дээрэичид шүү дээ!

  2. П.Очирбат, Ц.Элбэгдорж, Д.Ганболд, Баабар мэтийн хужаа нар санаатай ингэж байгаа. Одоо Элбэгдоржийн асрамжийн хүүхдүүд төгсөж нийгмийн салбар бүрт бөөс шиг шигдэж, зомби асиаөгөхөөс ч буцахгүй оркуудынхнь нэг нь биз

    1. Арслангийн зөв шүү. Ээбийгийн өргөж авсан нэртэй улсын мөнгөөр тэжээсэн асрамжийн 20 гаруй хүүхдүүд хаа явна. Сэтгүүлчид тэднийг анхааралдаа авах хэрэгтэй

  3. Пүрэвсүрэн гэж өчүүхэн авлигач, хөөрхийлөлтэй п… шдээ. Нүгэл нь нүдээрээ гарч хийсэн үйлээ үүрэг!

  4. Олон улсад Улс орныхоо нэрийг гутаасан энэ луйварчдад хатуу хариуцлага тооцох ёстой!!! Төрийн байгууллагад дахин ажиллах эрхийг нь хасах ёстой!

  5. Одоо 461 р ангид хориж байгаад сайн шалга нөгөө хүзүүгүй новшын талаар АСЁН мөнгө хэрхэн хулгай хийсэн гээд их юм гарна даадараа нь шоронд явууд

  6. Дандаа Ховдын угшилтай хүзүүгүй новшийн суганы үснүүд бүгдийг нь сайн шалгаж шоронд нь явуулах хэрэгтэй

  7. Ийм шуналын бэрд болсон нөхдүүд Олон улсад улс орныхоо нэрийг муугаар л гаргах юм даа. Ийм хариуцлагатай албанд томилсон Элбэгдоржийн бөгс долоогч нарыг яаралтай татаж авчирж хатуу хариуцлага тооц!

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн