“Britain’s Got Talent 2017” шоунд Монгол охин оролцож уран нугаралтын гайхамшигт үзүүлбэрээр үзэгч, шүүгчдийн  талархалыг хүлээгээд байна.

Дэлхийн алдарт энэ шоунд Буриад улсын “Ангар” уран нугаралтын хамтлаг оролцож буй бөгөөд Б.Сэрчмаа гэх Монгол охин  багтдаг аж. Тэрбээр нэгдүгээр шатны шалгаруултад дөрвөн шүүгчээс “тийм” гэсэн үнэлгээ авснаар дэлхий дахинд өөрсдийн авьяас чадвар, эх орныхоо өв соёлыг харуулж чаджээ.

Хамтлагийн гишүүдийг дурдвал 29 настай н.Баярмаа, 28 настай Имин, 27 настай Аягмаа, 20 настай Сэрчмаа нар багтаж байгаа юм.

“Ангар” уран нугаралтын хамтлаг 2014 оноос хойш 1100 гаруй эвентэд оролцож, өөрсдийн үзүүлбэрийг дэлхийн даяар үзүүлж байжээ.

https://www.youtube.com/watch?v=2VDe9qKsAH4

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн