Ой мод, цэцэгт нуга, од, чоно, тагтаа, шаазгай, зөгийн үүр, мөнгө, нугас, бөгж, цонх, алчуур , сахал, үс ургах, зочин гийчин, цус гарах урсах, юм олох, уйлах, гашуудах, хүн үхэж байна гэж зүүдэлвэл: Сайн хүнтэй учрах, хэл сураг сонсох, хэл сураг сонсох,олз омог олох, баяжих, заяаны ханьтай учрах, худ ураг болох, ахан дүүс хийгээд хүндтэй зочин ирэх, урт наслах, ажил үйлс өөдрөг өнгөтэй байх зэргийг бэлэгдэж байдаг.
Иймээс өглөө босоод бурхандаа мөргөж “Ум гама дивани рагчаа хум пад” гэж 21 удаа уншаад агаарт мөн 3 удаа хурайлна.
Ихээр инээх, цоортой сонгино, цэцэг ногоо, таслах, жимс, шош, вандуй, намаг зэргийг зүүдэлвэл уйлж унжих, гашуудахын нигууртай гэдэг. Иймээс өглөө нар руу харж зогсоод “Ум марзияа нам суха” гэж 21 удаа уншаад шүлсээ залгина.
Аатсан ширгэсэн худаг, намаг, архи ууж байх, гашуун зүйл идэх, сахал үсээ хусуулах, жижигхэн охин, согтуу хүн зэргийг зүүдэлвэл: Гарз гарах, ядуурч гачигдах зовлон тохиож болзошгүй. Иймээс “Ум агааний нагааний ажийлаа мандаалие маей суха” гэж 21 удаа уншаад хоёр гарын алгаа хүчтэй хавсраарай.
Усанд унах, их ус, цас бороо зэргийг зүүдэлвэл: Өвчин хийгээд гай зовлон ирж болзошгүй. Иймд сэтэрхий аяганд хар ус хийгээд “Ум базар гүрү бадамаа сэдий хум пад” гэж 21 удаа уншаад усанд гурав үлээгээд өөрийн муу зүгтээ цац.
Ямар нэгэн байдлаар могой, могойн зулзага зүүдэлвэл газар ус, лус савдгийн хорлолтой гэдэг тул хүж арц утлагаа уугиулж идээ, тариа будаа бэлтгээд “Ум базар вани хум пад, гэж 21 удаа уншаад онгон уул ус, овоо тахилгаа дотроо бодож тариа будаа идээний дээжээ өргө.
Шүд унах, цустай махтай үйрч унаж байна гэж зүүдэлвэл: Гай барцад, осол эндэл, эрлэгийн элчийн муу нигууртай тул бурхандаа залбирч зул барьж арц хүж уугиулж “Намо багабади варазана барамидаей, Ум нада дадида, илиши илиши, милиши милиши бинаяна бинаяна, намо багади барада даяам варади,ириди ириди мириди мириди шүриди үшүри үшүри бүюүей бүюүей суха гэж олонтаа уншаарай.
Тэмээ хийгээд хүйтэн хошуутай мал, улаан мах, мах идэх, зүү хутга, мэс толь зэргийг зүүдэлвэл чөтгөр, ад зэтгэрийн хорлол байж болзошгүй гэдэг. Иймд: 9 ширхэг хар өнгийн чулуу авчирч” Ум хасаа диваа хум пад” гэж 21 удаа уншаад чулуугаа гурав үлээж найман зүгт, огторгуйд нэгийг нь хая.
Хар нохой хийгээд нохойд хөөгдөх, уруулах, хазуулах зэргээр зүүдэлвэл: Хан тэнгэр, од гаригийн хорлол байж болзошгүй учир цаасан дээр нохойн толгой зурж хуйлаад “ Ум ха дон дог” гэж 21 удаа уншаад зүүн хойд зүгт хая.
Өөх идэж байна, юм ихээр идэх, яр шарх зэргийг зүүдэлвэл аливаа зүйлээс бузартахын нигууртай учир аяганд ус хийж тавиад “Нама шизанада гордаяа хүлү хүлү дишта дишта банда банда хана хана аа мэради хум пад “ гэж 21 удаа уншаад усаа үлээж нүүр гараа угаагаад хорлолын зүгт цац
Хэрээ, тоншуул, өндөг, үстэй дээл, хувцас, нүцгэн эмэгтэй зүүдэлвэл хэрүүл хэл ам, ирэхийн нигууртай тул “Ум асидада бадриа аварзэди сарва дихана дасаяа дасаяа хана хана друм друм хум хум пад пад суха “ гэж 21 удаа уншаарай.
Насан өөд болсон эцэг эх, ах дүүс, танил хүмүүстэй уулзаж учирч байна гэж зүүдэлвэл буян нэхэж байна гэдэг. Иймд 3 хоног зул барьж орой бүр “Ум мани бад ми хум” тарнийг бололцоогоороо олонтаа уншаарай. Эмэгтэй хүн номонд хувцас оё, хүүхэд нохой хоолло, хурал номын газар ерөөл авахуул.
Энд дурьдагдаагүй бусад зүүднүүд бол цагаан зүүд гэдэг. Хүн унтах нь билэг болох бие нь амарч оюун санаа болох сүнс өөр лүүгээ ирж буй олон зүйлтэй, мөн тодорхой хугацаа орон зайтайгаар биеэс хөндийрч орчлонгийн олон газрын есөн шидийн зүйлтэй учирч уулзаж байгаа мэтээр тайлбарлаад энэ нь зүүдний зөн билэг болж өнгөрсөн ба одоо болох билэг үйлийн магадлалтай гэж бичсэнийг энд дурдъя.