Казахуудын дарамтаас болж Ховдын иргэд нутгаа орхин нүүсээр байна

2017-04-12 11:451min9
hovd bayan ulgii

Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын иргэд Баян-Өлгий аймгийн иргэдээс гаргаж байгаа газар нутгийн шинжтэй маргааныг зохицуулж өгөх хүсэлтийг аймгаасаа сонгогдсон УИХ-д илгээдэг болоод удлаа. Саяхан Эрдэнэбүрэн сумын Иргэдийн хурал хуралдаж сумынхаа хилийн цэсийн дагуу газар нутгаа албан ёсоор эзэмших хүсэлтийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Б.Пүрэвдорж, О.Батнасан нарт хүргүүлсэн байна.

Тус сумтай хил залгаа оршдог Баян-Өлгий аймгийн Толбо сумын казах иргэд сүүлийн жилүүдэд Эрдэнэбүрэн сумын нутаг руу зориуд түрэн орж нутаглах, малын бэлчээрийг зоргоороо эзэмших болсон аж. Түүнчлэн казах иргэд Эрдэнэбүрэн сумын газар нутгийг өөрсдийн газар нутаг хэмээн маргаан үүсгэн, хуулийн байгууллагаар дамжуулан дарамталсан зэрэг зүй бус үйлдэл гарах болжээ.

Тухайлбал, Эрдэнэбүрэн сумын нутаг болох Хонгио, Хашаат гэдэг газруудад Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргын захирамжаар газар олгосон явдал гарчээ. Энэ талаар Эрдэнэбүрэн сумынхан Толбо сумын удирдлагуудад мэдэгдээд тэднээс “Та нар манай нутаг руу орж ирсэн учраас хуулийн байгууллагаар шалгуулна” гэсэн хариу авсан бол Толбо сумын удирдлагууд саяхан Цагдаагийн хэсгийн байцаагч н.Сагат гэгчийг явуулж Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг дарга, байгаль орчны байцаагч, газрын даамал нараас тайлбар авахуулсан байна. Баруун хязгаарт газар нутгийн маргаан эрчээ авч буйг энэ мэт жишээ харуулах болов.

Ховд, Баян-Өлгий аймгийн сум хооронд үүссэн газар нутгийн маргаан даамжирч казахууд Ховд аймгийн харьяат монгол иргэдийг зодох, цагдаа дагуулан очиж дарамтлах зэрэг зүй бус үйлдэл гаргадаг болсон талаар нутгийн иргэд гомдол мэдүүлдэг болоод удаж байгаа юм.

Газар нутгийн шинжтэй энэ мэт дарамтаас болж Эрдэнэбүрэн сумын уугуул монгол үндэстэн иргэд нийслэл, орон нутгийг чиглэн шилжилт хөдөлгөөн хийх болсон байна. Ийм нүүдлийн үеэр казахууд монгол малчдын өвөлжөө, хаваржааг хямд үнээр худалдан авдаг болжээ. Ийм арга замаар казахууд Ховд аймгийн нутаг руу орж ирэх, улмаар тус аймгийн газар нутгийг Баян-Өлгийн Толбо сумын нутаг хэмээн газар нутгийн маргаан үүсгэж байгааг холбогдох албаныхан анхааралдаа авч, шийдвэрлэхгүй бол энэ нь эцэстээ үндэсний эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх эрсдэлд хүрч болзошгүй байгааг дурдахгүй өнгөрч болохгүй.

Д.ХАЛИУН

9 сэтгэгдэлтэй

  • Hoog

    2017-04-12 17:09 at 17:09

    Kazakuud yern aiimar davruu uls yum bnlee. Naizuud helehed n toohgui kazak zaluug ajild avaad uud n tatsandaa odoo hurtel haramsdag

    Хариулах

  • Sain hasag sariin l naiz

    2017-04-12 20:45 at 20:45

    Hoinoos ireed hot miniih ,hotond ireed huts miniih geech bolj baina daa.

    Хариулах

  • Daraad ugiilduu

    2017-04-12 23:19 at 23:19

    Davraad bbal daraad ugyuu muusain yumnuudiig harj l baiy. Zun yahiig mini harj l baigaarai nobshnuud mini

    Хариулах

  • zawaarsn mongoluud

    2017-04-13 00:01 at 00:01

    mongol kazakiin gazar malnuuda

    Хариулах

  • казах иргэн

    2017-04-14 11:53 at 11:53

    Эрдэнэбүрэн сумын иргэд хот руу нүүх гээд орон нутгаас тэдний хаваржаа өвөлжөөг авах иргэд байхгүй болохоор хил орчим казах иргэдэд худалдсан байна. Үүнд сүржигнээд байх шаардлаггүй. Сэтгүүлч Халиун хэн нэгний захиалгаар бичиж байгаа нь тодорхой. Одоогийн зарим сэтгүүлч нар боловсролгүй ёс зүйгүй улс орны эрх ашгийг бодохгүй зөвхөн мөнгний төлөө ажилладаг. Хужаа нар мөнгө өгсөн ч ийм агуулгатай нийтлэл бичэхээс буцахгүй.

    Хариулах

  • hongion goliin hvv

    2017-04-28 23:02 at 23:02

    bi iim margaan mdeegui ym bna bayanolgii hovd nutgiin zaag dr manai aav eej namaig uhaan orsonoos odii hurtel nutaglasaar irsen. hashaat hoh bogoch minii honi haiulj osson gazar. zun hashaatad otorlood nuuraar orood honio hujirlaad garahad haaya neg hooj tuugdaad zohitsdog. tiim aimar gazar nutgiin margaan garahgui bh asuudliig sur badruulahaa bolimoor ym

    Хариулах

  • Халзан.

    2017-05-09 00:53 at 00:53

    Хот руу юмуу өөр аймаг сум руу нүүх шаардлага гарсан үед малчид өвөлжөөнийхөө газраа мөнгө болгоод зардаг нь үнэн.Аль ч аймагт байдаг асуудал.Үүнийг бөөн сенцаци болгоод бичихээ болих хэрэгтэй.Хэдэн жил амьд явна гэж хоорондоо талцаж маргаж бие биенээ муу хэлж явах юм.Газар нутгийн маргаан гарна гэсэн ойлголт байхгүй.Хорвоо уудам дэлхий бөөрөнхий Халиун минь хүмүүсийн дунд битгий яс хаясан аятай зохиомол нийтлэл бичиж бай.

    Хариулах

  • Erdenebat

    2017-06-03 20:36 at 20:36

    Ene Haliun dgeg mal dandaa hudlaa medee taraagaad bxaar ichihgu bnu.dandaa neg kazakh humuusiig muulj bndaa.Er ni Kazakh ard tumen sain ulsuud shde enh taiban amdarch mongol ulsyg mani yagaad dain gargah ged bgaan chi ain.ingej amdarhaar uxeech

    Хариулах

  • бат

    2018-04-26 19:17 at 19:17

    миний аавын төрсөн нутаг Баян-Өлгий аймгийн Дэлүүн сум. гэсэн ч одоо тэнд нэг ч монгол айл байхгүй. казакууд хөөсөөр байгаад дууссан даа. Өөр аймгийн, жишээ нь Увс аймгийн аль нэг сум хил залгаа аймгийнхаа сумын газраас ингэж хэзээ ч дураараа авахгүй ш дээ. гэтэл казакууд яаж байгаа нь энэ вэ.
    арай даварч байгаа юм биш үү.

    Хариулах

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй