Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын иргэд Баян-Өлгий аймгийн иргэдээс гаргаж байгаа газар нутгийн шинжтэй маргааныг зохицуулж өгөх хүсэлтийг аймгаасаа сонгогдсон УИХ-д илгээдэг болоод удлаа. Саяхан Эрдэнэбүрэн сумын Иргэдийн хурал хуралдаж сумынхаа хилийн цэсийн дагуу газар нутгаа албан ёсоор эзэмших хүсэлтийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Б.Пүрэвдорж, О.Батнасан нарт хүргүүлсэн байна. Тус сумтай хил залгаа оршдог Баян-Өлгий аймгийн Толбо […]