Хүүхэд тээвэрлэдэг 20 автобуснаас тав нь шаардлага хангаж байна

Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийг нэгдсэн зохион байгуулалтаар, стандартын шаардлага хангасан автобусаар тав тухтай, аюулгүй тээвэрлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн Тээврийн газар, Замын цагдаагийн алба, нийслэлийн Боловсролын газар хамтран автобус, тээвэрлэгч нарт “Хүүхэд тээвэрлэх автобус ба үйлчилгээнд тавигдах шаардлага” MNS 6440:2014 стандартын шаардлага хангаж буй байдалд үзлэг, шалгалт хийж эхлээд байна. Шалгалтын эхний хоёр өдрийн байдлаар Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нийт 27 сургуулийн 70 тээврийн хэрэгсэл хамрагдахаас 16 сургуулийн 20 тээврийн хэрэгсэл хамрагдаж дөрвөн сургуулийн таван тээврийн хэрэгсэл үзлэгт тэнцжээ.

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.