2018 оны наймдугаар сарын 9-ний өдрийн байдлаар Хангай нуруунаас усжих Богд, Онги, Сэлэнгэ, Орхон голын дунд хэсэг болон Хөвсгөл нуураас эхтэй Эг голын усны түвшин өмнөх өдрөөс 10-40 см нэмэгдэж, Орхон гол үерийн аюултай түвшинг 25 см давсан байна.

Мөн түүнчлэн Хүдэр, Онон, Хэрлэн /Мөнгөморьт сум/, Ховд, Хархираа, Чигж гол болон Орхон голын эхээр үерийн түвшинг 5-35 см, ус судлалын Байдраг-Баянбүрд харуул орчимд үерийн аюултай түвшинг 25 см даван тус тус хүчтэй үерлэж байна. Наймдугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ мөрөн Хялгант баг орчимд усны түвшин 15-25 см нэмэгдэнэ.

Иймд дээр дурьдсан голууд болон гол мөрний дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

ГАДАРГЫН УСНЫ СУДАЛГААНЫ ХЭЛТЭС Нийтэлсэн: “УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨРИЙН ӨМЧИТ ХУВЬЦААТ КОМПАНИ

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн