Үе үеийн парламентад цаг үеэ мэдрэлгүй түрүүлж дуугарч, тэр хэрээр төрийн албыг донсолгож, асуудлыг судлахаас илүүтэй цаг зуурын сэтгэгдлээ илэрхийлдэг УИХ-ын гишүүн цөөнгүй байх нь хэвийн үзэгдэл мэт болж. Засгийн газрын сайдуудын тухайд ч адилхан.  Боловсрол, шинжлэх ухааны салбар хариуцсан Ц.Цолзолмаа сайдын хувьд уг албан тушаалаа хүлээн авснаас хойш олны шүүмжлэлд багагүй өртдөг нэгэн.

Хариуцсан салбарынхаа асуудлыг хэр сайн мэддэг болохоо өнгөрсөн жил багш нар  цалингаа нэмэгдүүлэх шаардлага тавих үед харуулсан удаатай. Баг­шийн мэргэжлээрээ тун ахар­хан хугацаанд буюу 1992-1993 оны хооронд нэгхэн жил ажиллаж үзсэн түүний хувьд ямартай ч мэргэжил нэгтнээ ойлгоогүй. Сард дунджаар 560 мянган төгрөгийн цалин олгочихоод арга ядсан багш нарт “Та нар тангараг өргөсөн эмч нартай адилхан үүрэг хүлээсэн хүмүүс. Явж ажлаа хий. Хүүхдийн сурах эрх зөрчигдөж байна” гэж лүндэн буулгасан нь бий.

Улсын сургуулиас илүү хувийн сургуулийг чанартай гэж үздэг болохоо 25 дугаар суваг телевизийн “Ам нээвэл…” нэвтрүүлгийн зочноор оролцох үедээ илэрхийлэхдээ хүмүүсийн дургүйг хүргэсэн. Ямартай ч саяхан болсон хөлбөмбөгийн  ДАШТ-ийн үеэр үл мэдэх атлаа мэддэг юм шиг хэрнээ уруу ярьж залуусын дунд онигоо болсон Ц.Цогзолмаа сайд Үндэсний их баяр наадмаар бусдаас онцгой, загварлаг нэгэн болохоо харуулаад амжлаа. Үндэсний уламжлалт хэв маягаа хадгалсан ч орчин үеийн хэв маягтай хослуулсан энэ зуны трэндээр гоёсон нь илэрхий байлаа.

 

 

 

 

By updown

5 thoughts on “Авангард дээлээрээ онцгойрсон Ц.Цогзолмаа сайд”
  1. Энэ нэг юм дээлээрээ гайхуулаж явахаар дээвэр нь муудаж усанд автсан аппрат хэрэгслээ арчилаж хамгаалах талаар арга авч байсан бол аштай юу?

  2. Ямарч мэдрэмжгүй боочихсон шуудай шиг л юм явж байна..ККК Энийг тренд гэх үү? Боловсролын сайдыг бүтэн ном ч уншиж үзээгүй гэж мөрийцөхөд бэлэн байна. МИ-гийн буян гэх бузар гэх үү?

  3. ми овогтын буян гэх үү бузар гэх үү гэж яг хэлжээ тэр хүн

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн