Орчин үеийн урлагт хувь нэмрээ оруулж яваа нэрт продюсэр Б.Наранзуныг Монголын урлагийн нэрт зүтгэлтэн Ж.Бадраа агсны ач, найруулагч, дуучин Ж.Бадарууган агсны хүү гэдгээр нь хүмүүс андахгүй. Гурван үеэрээ урлагт зүтгэж яваа эл эрхэмээс суралцах зүйл их бий.
Хувийн амьдралаа нийтэд дэлгэх дургүй, гэр бүлээрээ ч онгирч үзээгүй Б.Наранзун 20 гаруй жил нөхөрлөж явсан тамхинаасаа татгалзсан. Ямар татаж үзээгүй биш хэмээсэн тэрбээр “Би стрессдэхээ больсон. Нөгөө талаар тамхи гэж их муухай зүйл байна, түүнийг одоогийн байдлаар татахгүй дөрвөн сар орчим болж байна. Би өөрөө хориод жил татсан хүн. Тамхинаас гарчихлаар юмны үнэр амт мэдрэх чадвар сайжрахаас гадна хайртай дотны хүмүүстээ ойртоход цэвэрхэн. Тэрийг хүн мэддэггүй. Гаднаас найзууд тамхилаад ороод ирэхээр тэр тамхины үнэр аймар муухай байна. Тэгэхээр тийм үнэртэй хайртай хүмүүс, хэн байдаг юм хүрнэ гэдэг онцгүй санагдаж эхэлсэн. Түүнээс гадна тамхинаас болж хүний хоолны дуршил буурдаг, арьс мууддаг, түрүү булчирхай, ходоод гээд муу. Ямар татаж үзээгүй биш гээд хаясан. Архи уугаад байдаггүй, зохидоггүй юм, улайгаад байдаг. Тэрнээсээ ичээд ямар ч кайфгүй” гэсэн удаа бий. Архи, тамхи тансаг хэрэглээ биш гэдгийг өөрийн биеэрээ бусдад харуулаад байна. Хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа тэрбээр “шүүмжлэл, доромжлол хоёрыг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй, ер нь авахыг нь авч хаяхыг нь хаях л чухал” гэж залуус дүү нартаа хандаж зөвлөсөн байна билээ.
1 comment
манай Од гээд байдаг Баагийнууд нэг иймэрхүү зүйлээрээ л гайхуулж Рекламд нь дөө Ямарч Эх оронч сэтгэлгээгүй Улс оронд Үер усны Гамшиг болж байхад ер тоосон шинжгүй Худлаа Өөрсдийгөө Рекламдсан иНЭЭДТЭЙ ч гарууд дөө чааваас