Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг Ар гүнтийн зуслалнд 43 настай иргэн Б өнөөдөр өдрийн 01.24 цагт мод руу ороод алга болжээ. Онцгой байдлын газрын Аврах ангийн 5 албан хаагч 2 цаг 30 минут эрэн хайх ажиллагааг явуулсны эцэст төөрсөн иргэнийг олж эхнэрт нь хүлээлгэн өгчээ. Мөн энэ сарын 20-ны өдрийн 08.50 цагт малдаа яваад сураггүй алга болсон Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат иргэн 50 настай эрэгтэй Б-г эрэн хайх ажиллагааг ар гэрийнхэнтэй нь зөвшилцсөний дагуу өнөө өглөө түр зогсоолоо.