Засгийн газрын хуралдаанаар Хөгжлийн банкны санхүүжилтээр баригдаж байгаад зогссон 1500 айлын орон сууцыг ирэх аравдугаар сард ашиглалтад орно. Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэнгийн хэлснээр одоогийн байдлаар дөрвөн аймаг, “Буянт-Ухаа 2” хороололд барилгын ажлыг эхлүүлээд байгаа аж. Ирэх аравдугаар сард 1500 айлын түрээсийн орон сууц шийдэгдсэн тохиолдолд түрээсийн орон сууцанд орох хүсэлтээ иргэд Төрийн орон сууцны корпариацид хүсэлтээ тавих юм байна. Бүрдүүлэх материалын хувьд ТОСК-ийн вебсайтаас дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжтой.
Барилга хот байгуулалтын яамнаас түрээсийн орон сууцанд хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, залуу гэр бүл, өрх толгойлсон эцэг, эхэд тус бүр квот тогтоон журамлажээ. Энэ хүрээнд 80 метр кводратаас доош байрыг 300-400 мянган төгрөгийн хооронд түрээслэх аж.