Өнгөрсөн 11 дүгээр сард олон нийтийн сүлжээгээр шуугиан тарьсан иран охины тухай дахин өгүүлэх гэж байна. Жүжигчин Анжелина Жолитой адилхан болох гэсэн Сахар Табар хэмээх 19 настай охины гэрэл зургууд хүмүүсийг бараг айлгасан гэхэд болно.
Англи хэлээр гардаг араб сайт, Европын хэвлэлүүдэд мэдээлж буйгаар энэ охин 50 гаруй мэс засал хийлгэж, 150 см биедээ 40 хүрэхгүй килограмм жинтэй болохын тулд хоолны дэглэм барьж байсан гэнэ.
Үнэхээр л эдгээр зураг дээрээс харахад нарийнхан гар, хөл, жижигхэн биетэй хэрнээ том толгойтой, хэтэрхий ясан сарвуутай харагдана.
Гэхдээ зарим хүмүүст эргэлзээ төрж эхэлжээ. Магадгүй түүнийг нүүр будалт, эсвэл фотошоп ашиглаж, ийм болсон ч юм бил үү гэж үзжээ. Үнэхээр ч зургуудаас нь харахад хамар, эрүүнийх нь хэлбэр нь өөр өөр болсон харагддаг.
Гэхдээ энэ охин ядаж л хамраа засуулах мэс засал хийлгэсэн нь эдгээр зургаас харагдана.
Зүүн талынх нь мэс засал хийлгэхээс өмнөх зураг. Хамар нь илүү өргөн, урт байгаа биз. Харин баруун талд нь хамрын үзүүрээ богиносгож, дээд өргөж, шантгар болгожээ.
Уруулынхаа хэлбэрийг ч мөн өөрчилсөн байна.
Тэгвэл энэ арай энгийн нүүр будалттай зураг.
СЮРПРИЗ:
Харин энэ бол Сахар Табарын гоо сайхны мэс засал хийлгэхээс өмнөх төрөлхийн нүүр царай нь. Олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн зарим нь “Чиний мэс заслаас өмнөх зургийг хараад би уйлж сууна. Ямар гунигтай юм бэ. Яах гэж өөрөөрөө оролдсон юм бэ” гэж бичжээ. Тэгвэл иран охин нэгэн зургийнхаа доор “Дэлхий дээр энгийн хүмүүс дүүрэн бий. Харин би өөр болох эрсдэл хийсэн” гэжээ.