Д.Гантулгыг чөлөөллөө, Д.Муратын асуудлыг хэлэлцэх л үлдлээ

Өнөөдөр үдээс өмнөх УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүнийг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ. Нууц санал хуралдаанд оролцсон гишүүдийн 45 гишүүн буюу 75 хувийн саналаар Д.Гантулгыг чөлөөлөх санал дэмжигдлээ. Ийнхүү  УИХ-ын гишүүнээс чөлөөлөх тогтоолын төсөл батлагдав.

Өнгөрсөн даваа гаригт УИХ-ын гишүүн Д.Гантулга гэм буруугүй гэдгээ мэдэгдээд өөрийн хүсэлтээр гишүүнээс чөлөөлөгдөх саналаа УИХ-ын даргад хүргүүлсэн. Түүний энэ саналыг хуулийн дагуу Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар өчигдөр хэлэлцэн дэмжсэн юм. Тэгвэл өөрийгөө огт хэрэг хийгээгүй шалгуулахад бэлэн байна хэмээн нүүр бардам мэдэгдээд буй Д.Мурат гишүүний асуудал хэрхэн шийдэгдэх нь олон нийтийн анхаарлын төвд байна.

1 сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.