Хуурамч бөөг таних арга

2018-11-28 16:051min17
buu

Монголчууд сүүлийн үед Бөө мөргөлд ихээхэн анхаарал хандуулах болсон. Үүнийгээ дагаад хуурамч бөө олширч олны зовлонгоор бизнес хийгчид олноор гарч ирсэн нь ихээхэн маргаан, асуудал дэгдээгээд буй. Бие нь өвдөж, амьдрал нь доройтсон нэгнийг бөө болох нь хэмээн сая саяар тоологдох мөнгө нэхэж сэтгэцийн өвчтэй хүртэл болгоод авсан тохиолдол ч бий.

Хуурамч бөө буюу бизнес хийгч болон жинхэнэ бөөг хэрхэн ялгах вэ? Энэ тухай Хурамхаан Хүрэлбаатар ийн зөвлөж байна.

Сүүлийн үед энэ тал дээр хүмүүсийн эргэлзээ их гарч байгаатай холбоотой яаж ялгаж салгах гээд асуудал хэцүүхэн тулгарч байх шиг байна. Монголчууд эрт дээр үеэс тэнгэрээ шүтэж ирсэн. Үүгээрээ ч бөө мөргөлийг эрхэмлэн шүтэж, хүчирхэгжин явсан цаг үе бий. Гэтэл өнөө цагт өнгө мөнгөнд шунасан зарим хүн түүх соёл өв уламжлалын ариун хэлхээс болсон бөө мөргөлийг мөнгө олох хэрэгслээ болгон ашигласаар байна. Шашин шүтэх эс шүтэх нь хүний эрхийн асуудал.

Гэтэл, гэнэн мөрөөр сүсэглэн ирж буй хүмүүсийг “Би бөө. Таны амь амьдралыг тэнгэр шүтээнд даатгаад, аюул ослоос аварна, танай удмынхны замыг цайруулж, сайн сайхан болгоод өгье” хэмээн “уургалан” авах бөө нар олширсон. Эсвэл хэн нэгэн өвчин, зовлон тусч, аргаа барсандаа бөө гэгчийг зориход өмнөөс нь “Өө та угтай /онгодтой/ юм байна. Бушуухан угаа авахгүй бол амиа ч алдаж мэднэ, Бүр танай хамаатан, саданд муу зүйл тохиолдоно.

Гэхдээ тэр муу муухай зүйлээс холуур байлгах боломж бий. Та хэдэн сая төгрөг аваад ирвэл бүх юм “ок” болно” гэж айлган сүрдүүлж, түмний сэтгэл санаагаар тохуурхах бөөгийн “хар бизнес” хэрээс хэтэрлээ. Нэг үхрийн эвэр доргивол, мянган үхрийн эвэр доргино гэгчээр бөөгийн нэр хүнд ч энэ хэрээр навс унаж, удам залгасан, ард түмэндээ олон жил ач буянаа өгч яваа зайран, удгадад сөргөөр нөлөөлж байгаад нийгмийн нэг хэсэг нь бухимдаж байна. Тэгвэл хуурамч, зуурдын, хулхи бөө нар гэж хэн бэ. Түүнийг яаж таньж болох вэ гэх зэрэг олон асуулт хариулт нэхэж байна. Үүнд: Анхааралдаа авах миний мэдэх зүйлүүд…

• Тогтсон ханш тариф гэж байхгүй сэтгэлийн өргөл байдаг.

• Тоймгүй олон шавь босгохгүй тогтсон тоотой.

• Эд материалд, өнгө үзэмжид өргөл барьцад шунахгүй.

• Айлган сүрдүүлж дураараа аашлахгүй онгодууд.

• Худал хуурмаг зүйлийг санаанаасаа зохиохгүй ямагт үнэнд тууштай.

• Хүндрэл учруулж дарамт шахалт үзүүлэхгүй.

• Улаачаараа занал хийн увайгүй үг чулуудахгүй төлөвшилтэй байх.

• Үг хэл үйлдэл нь цэгцтэй төлөв даруу байх.

• Иймэрхүү наад захын зүйлүүдийг зөрчиж байвал… Яавч тэр улаач БӨӨ биш.

Худал бөө ялган таних хэд хэдэн арга байдаг.

Үүнд: • Ууж идэх ундаалах нь замбараагүй нахаалны.

• Үнэр танар эвгүй ааш аяг нь овилгогүй дөвчигнүүр.

• Хүнээ танихгүй хэрээс хэтэрсэн зүйл нэхэн аргагүй байдалд оруулах.

• Өөрөөрөө суун юу ? ярихаа мэдэхгүй мунгинах.

• Сугаа өргө та гэхэд…барьц алдан үйлдэл хөдөлгөөн хийх.

• Буусан байхад майхавч авахад сууж байх жишээний.

• Сугаруу нь гар хийхэд мэдэхгүй байх үе.

• Тагш солих хоосон барихыг ялгахгүй байх.

• Цусны үнэр ялгахгүй биений юм ирсэн эмийг танихгүй.

• Хэнгэрэг хагарсан наасан нөхсөн.

• Хаа хамаагүй газар буух зольбон талдаа. Үйлийг үл оошойн аргацаан оромдох

• Хэлсэндээ хүрэхгүй үйлийг умартах.

• Хэн нэгний захиалгаар тэрсүү үйл хийх.

• Хараал жатгыг хаа хамаагүй газар шууд хийх.

• Хөрөнгөтний өмнө бөхийж хөөрхий ядарсныг адлах.

• Хөлчүүрхэж согтуудаа буулгах.

• Хуяг тахил нь хаа сайгүй, ундуй сундуй хайхрахгүй үл тоох.

• Уул ус, галаа тахиж мэдэхгүй.

• Ёс бус үйлийг эрээ цээргүй хийх.

• Айх эмээх өрөвдөх хайрлах сэтгэлгүй.

• Би чадна аааа… гэсэн гарууд бүгд худлаа хө… Ийм л зүйлүүдийг анхаарч анзаарах хэрэгтэй байдаг юм даа.

17 сэтгэгдэлтэй

  • zochin

    2018-05-10 19:14 at 19:14

    Minii Mongoliin ard tumen 21-r zuund uhamsartai UURTUU itgeltei saihan amidrah heregtei.

    Хариулах

  • Зочин

    2018-05-10 20:28 at 20:28

    ЖИНХНЭНЭ БӨ ХӨВСГӨЛ ХОЙД ТАЙГАД БИИ НИЙСЛЭЛД БАЙХГҮЙ ШҮҮ

    Хариулах

    • Зочин

      2018-06-05 15:10 at 15:10

      Яг үнэн. Тэнд болон Буриад.

      Хариулах

  • Зочин

    2018-05-11 09:34 at 09:34

    бөө бол тамд байгаа үхэгсдийн сүнсийг урин дууддаг зан үйл тэнгэрийн тухай асуудал энд байхгүй нөгөөдүүл нь өлсөж ундаасаад улаачаар дамжуулж хооллодог

    Хариулах

  • Жагаа

    2018-05-11 10:52 at 10:52

    Үнэхээр онгод тэнгэртэй бөө мөн эсэхийг нь тогтоож баталгаажуулж болдоггүй юмуу.

    Хариулах

    • Зочин

      2018-06-05 15:09 at 15:09

      Онгод тэнгэр гэж үхсэн хүний сүнсийг хэлдэггүй юм. Тэр тусмаа энэ хаа сайгүй сагсалзаад бгаа юмнууд огт биш.

      Хариулах

  • Зочин

    2018-06-05 13:51 at 13:51

    Манай дээд даврарт чиг нэг хулхи байна даг. Эхлээд бөөн юм болно бөөлнө, 2 дугаар арга хэмжээ нь авгайтайгаа Тэнгэр задартал хэрэлдэнэ

    Хариулах

  • Хуурамч гэнууу

    2018-06-05 14:14 at 14:14

    Бугд хуурамч боо нар . Баахан монго нэхсэн боонууд. Сая саяаар нэхээд л дарамлаад суулдээ боогоосоо салах гээд боон юм болж бна. Ах дуу аав ээж хуухэд чинь УХЭХ гээд бнаа гээд л айлгаад л . Аргална гээд л саяаар нь нэхэж огно дооо .. Хол Байцгаагаарай таминь . Боон залилан

    Хариулах

  • Зочин.

    2018-06-05 15:08 at 15:08

    Үхсэий чинь хуурамч жинхэнэ гэж. Нэг хоёрхон л жинхэнэ бөө удган байдаг байх. Тэрнээс биш нэг талийгчийн сүнсийг биедээ оруулаад бөө болдоггүй л байхгүй юу. Үхсэн амьдын ертөнц тусдаа байх ёстой бтал юу болоод бна даа. Буяндаа сайн шамдацгаа

    Хариулах

  • Ard tumen

    2018-06-05 15:52 at 15:52

    Uhsen hatsanii buu ve.Hudlaa yaridag umnuud ih boljee.Buu deer ochsonoos gertee umaa ugaagaad bsan ni deer

    Хариулах

  • НЭРГҮЙ

    2018-06-05 16:05 at 16:05

    Дандаа луйварчид,бүгд худлаа

    Хариулах

  • zochin

    2018-06-05 17:26 at 17:26

    Zarim buu ilbe uzuuldeg yum bnalee. Minii ehneriin moneton ginj kuloniig haraad tailj ug geed ariutgaj bna geed amaar shivsheed uleegeed alga bolgoson. hantsui ruugaa esvel uvurluugee hiisen bh magadlaltai. Daraa buuhaar asuugaarai geed hudlaa sogtuurhaad uguugui. iim luivarchin buud dahij ochoogui ulaan tsaim hulgai hiisen.

    Хариулах

  • 21 zuunii teneglel

    2018-06-06 08:03 at 08:03

    jinhene ch geh shig.., huuramch ch geh shig..,
    zvgeer l soliorol..,

    Хариулах

  • Хэрүүлч тагдгар зайран

    2018-06-10 21:27 at 21:27

    Хурамхаан Хүрэлбаатар өөрөө ч гэсэн хуурамч бөө шүү дээ. Ингэж мундаг шударга болох гэж байгаад олон хүүнүүдийг хуурч байгаад банзалдаж байсан гэж мэдээ болгон дээр байж л байна. Энэ үнэн үү? Нэлээн гаргуун банзал эр Хүрэлбаатар шүү дээ. Бөөгөө шударга болгох гэж зөв бичиж байх боловч цаанаа өөрөө муухай хэрэг хийдэг хүн билдээ.

    Хариулах

  • Ariuntsetseg

    2018-07-01 14:05 at 14:05

    ongod bolgon oor shude dandaa hudlaa huuramch yum gj yu baihav ene olon dund sn ni bjil taarna

    Хариулах

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй