Жимсний шүүс хортой

2018-02-19 15:211min0
shus

Жимсний шүүсийг өлөн дээрээ хэрэглэх нь гэдэсний микрофлорт сөрөг нөлөөтэй болохыг Принстоны их сургуулийн эрдэмтэд нотолжээ. Уусан тохиолдолд  жимсний шүүсний элсэн чихрийн 90 хувь гэдсэнд шингэдэг байна. Иймд жимсний шүүсийг тохируулж хэрэглэх нь зүйтэй юм. Энэ нь хоол боловсруулах тогтолцоонд “бөглөрөл” үүсэхээс сэргийлэхийн зэрэгцээ гэдэсний бичил биетүүдийг гэмтээдэггүй аж.

Эрдэмтэд хулганад өлөн дээр нь жимсний шүүс, нектар уулгаж туршиснаар дээрх дүгнэлтэд хүрчээ. Өлсгөлөн ходоод нь фруктозыг задалж чадахгүй бөгөөд гэдсэн дэх бичил биетүүдэд ноцтой хохирол учруулдаг аж. Энэ нь савласан болон шинэхэн шахсан шүүсний аль алинд хамааралтай юм байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй