Энэхүү зоогийг бэлтгэж, тогтмол хэрэглэснээр хоол боловсруулах систем цаг шиг ажиллах болно. Энэ бол хамгийн ашигтай, хамгийн амттай өглөөний хоол. Учир нь үүнд таны арьс, үсэнд сайнаар нөлөөлөхүйц амин дэм, эрдэс бодис элбэг бий.
Бодисын солилцоог хэвийн болгохоос гадна дархлааг сайжруулж, биеэс хорыг гадагшлуулж, гэдсийг цэвэрлэнэ. Үүнээс гадна залхуу гэдэсний асуудлыг шийдвэрлэж, өтгөн хаталтыг нам дарна. Өөхийг шатааж, биеийн жинг тогтворжуулна. Энэ өглөөний зоогийг өдөр бүр хэрэглэсэн цагт нэг сарын дараа та 1.5-2 кг амархан хасч, ялангуяа бэлхүүс хэсгээрээ илүү нарийхан болно. Өөрөөр хэлбэл хэвлий хэсэгт хуримтлагдсан өөх алгуурхан “хайлна” гэсэн үг.
Жор:
300 мл тараг (тослог багатай)
Хоолны 2 халбага овъёосны нэвс
Цайны 1 халбага нунтагласан маалингын үр
Цайны 1 халбага какаоны нунтаг
5-7 ширхэг ясгүй хар чавга
Бэлтгэх арга:
Энэхүү өглөөний зоогийг өмнөх орой нь бэлтгэж, маргааш өглөө нь хэрэглэх хэрэгтэй. Эхлээд хар чавгаа саванд хийж, 100 мл буцалсан халуун ус дээр нь нэмнэ. Ингээд таглаж 5-10 байлга. Овъёосны нэвс, маалингын үр, какаогоо холиод тарган дээрээ нэмж, сайтар хутгана. Үүний дараа хар чавгаа уснаасаа гаргаж жижиглэн хэрчээд тарагны холимогтоо хийгээрэй. Бүгдийг сайтар холиод хөргөгчинд хадгална.
Эрүүл, амттай өглөөний зоог бэлэн боллоо. Зоогийг хүртсэн эхний өдөр л та ходоодонд ямар нэгэн сонирхолтой зүйл болж байгааг мэдрэх ч санаа зоволтгүй. Үүнээс хойш тогтмол хэрэглэвэл хоол боловсруулах систем тань цаг шиг л ажиллах болно шүү.