Британид түргэн хоолны KFC сүлжээ рестораны зарим хэсэг тахианы мах хүрэлцээгүйн улмаас хэсэг хугацаанд үүдээ барилаа.
KFC сүлжээ Лондон, Бристол, Уэльсийн зарим дүүрэг, Чешир, Девон, Саффолк, Беркшир зэрэг газар хаагдсан байна. Британид нийтдээ тус сүлжээний 900 орчим ресторан үйл ажиллагаа явуулдгаас одоогоор 279 нь ажиллаж байгаа гэнэ.
KFC-гийн цэсний үндсэн орц болох тахианы махны хангамж муудсан нь хүргэлтийн асуудалтай холбоотой. Өнгөрсөн долоо хоногт тус компани гэрээт нийлүүлэгчээ сольж, өдгөө Британийн сүлжээ ресторануудад DHL компани тахианы мах хүргэж байхаар болжээ. Тэгвэл ресторанууд үүдээ барих болсон нь нийлүүлэгчээ сольсноос болсон гэж KFC-гийнхэн үзэж байна. “Тахианы мах замдаа гарсан ч манай ресторанууд руу хараахан ирээгүй байна” хэмээн компани “Twitter”-ээрээ дамжуулан мэдэгджээ.
DHL компани Британи даяар нэгэ зэрэг 900 ресторанд хүргэлт хийхэд хүндрэл үүсч байгаагаа ч нуусангүй. Тиймээс үүссэн асуудлыг цэгцлэхэд анхаарч ажиллахаа амлажээ.
1 comment
Эко, ногоон технологи яридаг монголчууд бид ийт юм /KFC/ -нд дурлаж дэмжиж байгаа нь хачирхалтай