Жүжигчин Т.Бархүүгийн гэргийдээ барьсан Валентины бэлэг

Жүжигчин Т.Бархүү хайртай хань И.Одончимэгтээ “Фэйсбүүк” хуудсаараа дамжуулан Гэгээн хайрын баяр Валентины өдрийн өвөрмөц мэндчилгээ хүргэжээ.

Тэрбээр ээжүүд, охидтойгоо авахуулсан гэр бүлийн зургаа тавьж, хөгжилтэй тайлбар хийсэн байна.

“Энэ зурганд 4 ээж, 4 охин, 3 зээ охин, 2 ач охин, 3 эмээ бий… Бас 1 хүү, 1 хүргэн, 1 аав, 1 нөхөр, 1 паап, 1 өвөө бий… Би ч олуулаа юм байна өө. Хайртай ханьдаа “ХАЙРЫН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ” Одноодоо хайртай шүү. Бүгдэд нь Аз Жаргал Хүсье !!!” гэжээ.

Үнэхээр ч Т.Бархүү баярын энэ өдөр өөрийгөө хэчнээн “мэргэжилтэй” гэдгээ мэдэрсэн бололтой. Түүний хувьд сайн жүжигчнээс гадна сайн хүү, хүргэн, аав, хань, өвөө гэдэг нь нүднээ ил харагддаг.

  • WordPress
  • Facebook

4 сэтгэгдэлтэй

  1. Бархүү чинь энэ Одончимэгийн охинтой бараг нас чацуу гээ биздээ. Би ерөөсөө ойлгодоггүй юм яаж ээж шигээ хүнтэй суусын бол гээд. Хэн яаж амьдрах нь надад сонин биш л дээ гэх дээ цаанаа л нэг утга алга. Үе тэнгийнхээ бүсгүйтэй суугаад бүгдийг шинээр бий болгож яваа бол хэлэх үг олдохгүй ээ. Харин яаж ч бодоод 20 гаран насны зөрүү гэхээр толгойнд багтахгүй байгаан.

    Хариулах
  2. Сайхан гэр бүлд аз жаргалын дээдийг хүсэн ерөөе. Насны сөрөө ярих хэрэггүЙ байх шүү. Гадаадад бол маш их зөрүүтэй хүмүүс сайхан амьдардаг шүү дээ.

    Хариулах

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.