Амьдаар нь оршуулсан лам нарийхан гуурсаар амьсгалж байжээ

Буддын баримлууд сүүлийн үед дэлхий дахинаа нэлээд алдаршаад буй. Гэр, байрны дотоод засалд аятайхан чимэглэл болдог хэрнээ тайван амгалан, тав тухтай байдлыг бүрдүүлж чаддаг. Харин Хятадын энэхүү 1000 жилийн настай бурхны баримал эрдэмтдийн анхаарлыг өөр зүйлээрээ татаж байна.

Эртний урлагийн бүтээл судлаачид хамгийн эртний “өвчтөн”-ийг томографийн шинжилгээнд оруулахаар шийджээ. Тэд дотор талыг нь үзээд нүдэндээ ч итгэмээргүй зүйл харжээ.

2-3 Амьдаар нь оршуулсан лам нарийхан гуурсаар амьсгалж байжээ

Бурхны энэхүү баримлыг томографийн нарийн шинжилгээгээр оруулж үзээд дотор нь үнэхээр буддын ламын шарил байна гэдгийг тогтоосон байна. Тэгэхдээ бүрэн бүтэн, ямар ч элэгдэл хорогдолгүйгээр хэдэн зуун жилийг өнгөрөөжээ.

3-4 Амьдаар нь оршуулсан лам нарийхан гуурсаар амьсгалж байжээ

4-4 Амьдаар нь оршуулсан лам нарийхан гуурсаар амьсгалж байжээ

Судалгааны явцад түүнчлэн энэ ламыг хэд хэдэн алхмаас бүрдэх занданшуулах нарийн үйл явцад орсон болохыг тогтоов. Буддын сүмийн шавь тэрээр тусгай хортой цай уугаад, үүний дараа түүнийг чулуун авсанд амьдаар нь оршуулсан байна. Лам гэгээрэхийн тулд цаашид бясалгалаа үргэлжлүүлэн үйлдсээр байв.

5-3 Амьдаар нь оршуулсан лам нарийхан гуурсаар амьсгалж байжээ

Тэр тусгай нарийхан гуурсаар дамжуулан амьсгалж байсан бөгөөд амьсгалаа гаргахад ил гарсан бяцхан хонх хөдөлдөг байжээ. Харин нэг удаа хонх дуугарахаа болиход л бүгд ламыг бие барсан болохыг ойлгожээ. Түүхэн баримтаас үзэхэд Буддын энэхүү шавийг Лиукуан гэдэг байв.

6-4 Амьдаар нь оршуулсан лам нарийхан гуурсаар амьсгалж байжээ

Лиукуан нь буддын шашинд нэлээд алдартай хүн. Тиймээс ч түүнийг авснаас гаргаж, барималд хийсэн биз ээ. Эрдэмтдийг мөн Лиукуаны дотор бүх эрхтнийг авсан нь гайхашралыг нь төрүүлжээ. Судлаачид дотор эрхтэн байсан газарт нь Хятадын бэлгэдлүүдтэй цаасны өөдөс байгааг илрүүлжээ. Харин эдгээр бэлгэдлийн утга нь одоо ч тогтоогдоогүй байна.

Ерөнхийдөө буддын лам нарыг занданшуулах үзэгдэл нэлээд тархсан. 2015 оны 01 дүгээр сард л гэхэд Улаанбаатараас бадамлянхуан байрлалтайгаар бясалгаж буй ламын шарил олдсон бөгөөд энэ лам 200 орчим жилийн өмнө аж төрж байсан нь тогтоогджээ. Ламын шарил үхээгүй, зүгээр л унтаж мэт харагддаг ажээ.

7-2 Амьдаар нь оршуулсан лам нарийхан гуурсаар амьсгалж байжээ

Буддын шашинтнууд гэгээрэлд хүрчихвэл хэзээ ч үхдэггүй гэдэгт итгэдэг. Лиукуаны сүнс ч бие шигээ үүрд амьдрахаар үлдсэн гэнэ.

Хэрвээ та Голландад очвол Дрент музейгээс энэхүү баримлыг үзээрэй. Энэ ламын мөнхийн инээмсэглэл танд амар амгаланг мэдрүүлэх нь лавтай.

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.