Хуучин цагийн анчид хосоороо болон зулзагатайгаа яваа ирвэстэй таарвал агнахыг цээрлэдэг байсан гэдэг. Мөн хэжмиг буудаж шархдуулахаас ихэд болгоомжилно. Учир нь ирвэс маш өширхүү, ижлийнхээ, үр зулзаганыхаа, шархныхаа өшөөгөө авч байж л санаа нь амардаг гэнэ.
Баруун Алтайнхны дунд яригддаг ийм нэгэн хууч яриа бий.
Нэгэн анчин хос ирвэсний нэгийг нь буудчихаад нөгөөг амжилгүй алдчихжээ. Орой нь гэртээ хоолоо идээд хоймроо сууж байх үед юм гэнэ. Тэр цагийн оройн хоол чанасан мах л байж таарна. Гэнэтхэн гэр дээр нь епхийтэл хүнд амьтан үсэрч гарах шиг болж, тооноор нь араа шүдээ гялалзуулсан нэг том толгой ороод иржээ. Яах ийхийн зуургүй өнөө амьтан дахин нэг үсэрч, анчин эрийн яг өмнө буусан байна.
Амаа ангайлган ухасхийх мөчид анчин хутгагүй гараа амруу нь лавхан шаагаад хэлнийх нь унгинаас атгаад авчээ. Хэлнийхээ унгинаас атгуулсан ямар ч амьтан хий огиод хазаж чаддаггүй юм гэнэ. Ирвэсийг огиж байх хооронд нөгөө гартаа хоол идэж байсан хутгаараа цээжинд нь дүрж аюулгүй болгожээ.Сийрэг ч, самбаатай ч анчин байж. Баргийн эр ингэж самбаачилж чадахгүй дээ.
Бас нэг ийм яриа байдаг. Нэгэн анчин хоёр зулзагатайгаа яваа ирвэсний нэг багийг нь намначихаад нөгөө хоёрыг нь алдчихжээ. Тэр хавиараа нэгжиж хайгаад олсонгүй. Ирвэсийн өширхүүг сайн мэдэх учир хэдэн уул, хөндий гатлан нүүдэллэж, нутгаа сольжээ. Нэгэн удаа ангаас эргэж иртэл гэрийг нь тойрсон ирвэсийн мөр байна гэнэ. Сэжиг авсан анчин морио хол уяад, сэмхэн гэтэж тотгоороо шагайвал эхнэр хүүхдийг нь зооглочихсон цатгалан ирвэс орон дээр нь хэвтэж байжээ. Тотгоороо буудаж ирвэсийг намнасан ч голомтоо самруулсан сайх анчин удалгүй тэнэж яваад хальсан гэдэг. Иймэрхүү хууч яриа нэг бус. Ер нь ирвэсийг хараалч ч гэдэг.
11 comments
CHONONOOS ILUU UHAANTAI,UR TULUU HAMGAAJIL TAARAASHD
ийм тэнэг юм яах гэж бичдэг бнаа нэг согтуу гар л худлаа шаагаа биз хүн үнэмшихээр юм бичэээч
БАГИЙГ НЬ …ГЭХЭЭР БАГ БОЛЖ ЯВЖ БАЙСАН БАЙХ УУ. БАГЫГ НЬ ГЭВЭЛ “ЖИЖИГ”-ИЙГ НЬ ГЭЖ ОЙЛГОГДОНО Л ДОО. ААН, ӨВӨРХАНГАЙН “ТОВАРИЩ” БИЧСЭН БАЙЖ БОЛНО
mah idej bsn tostoi garaar helnees ni tatdag aai. gulgadgui garuu esvel irvesiin hel gej zulguur bdg yumuu kkk
шал худлаа юм бичиж байх юмаа
Yamar elgiin yum bichdiin be
Үнэхээр худлаа юм бичжээ. Энэ сайтад яаж юм бичдэг юм болоо. Хэрэггүй юм маш их гарах юм.
Бурхан бүгдэд ухаан хайрсан байдаг. Чоно нохой бэлтрэг гөлөгөө хайрладаг шиг амьтан юм чинь Ирвэс үр төлөө үнэрээр хайгаад ирдэг юм. Баярлалаа. Анчдын тухай олон хууч яриа байдаг. Түүнийг нийтлэж өгөөрөй. Чамайг хүлээж байна шүү.
ha ha domog yria zunduu sohsoj bailaaa.irves huin ruu dairdaggui ymaaa.uuruu uur luu ni shurgaad orchihgui l bol
тооноор орж хүнрүү дайрсан хутгалаад үхэхгүй болохоор эхнэр нь буудаж алсан удаа бий.Өмнөговьд одоо энэ гэрбүлийн хүмүүс бий.Болсон явдлаас сэдэвлэсэн хөшөө ч бий шүү.Араатан л бол араатан шүүү дээ
Интертэд 1-2 цаг идэвхитэй ажиллаад л мөнгө олох боломж байна.
http://StartWeeklyJob.com/?userid=104574
Линкээр ороод START NOW гэсэн товч дарж бөглөнө
1.Нэвтрэх нэр өгнө
2. 4-н оронтой нууц үг
3. email бичнэ байхгүй бол өөр хүнийхээр бөглөж болно
4. Mongolia гэж бичнэ
5. Өөрийн нэрээ бичээрэй
Дээрх линкээр ороод бүртгүүлээд нэвтэрсний дараа нь өөрийнхөө линк хаягыг group post тавьж хүн урьж элсүүлээд л болно. Оноо 300 хүрэхээр цаанаас данс нэхнэ, дансаа бөглөөд цалин орно. Одоо та groupuuded postoo оруулж хүнээ уриад л болоо. Одоо танд 10$ байна гэсэн үг