Агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн энэ үед бага насны хүүхдээ хэрхэн ханиад томуунаас сэргийлэх зевлөмжийг Нийслэлийн эрүүл мэндийн газраас гаргажээ.

Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх

  • Бага насны хүүхэд, өндөр настан, жирэмсэн эхэд анхаарал илүү хандуулах
  • Дулаан хувцаслаж даарч хөрөх, ханиад томуу тусахаас сэргийлэх
  • Олон нийтийн газраар аль болох явахгүй байх
  • Ханиад томуу туссан тохиолдолд, амны хаалт хэрэглэж бусдад халдаахгүй байх
  • Гараа тогтмол сайн угаах

Хоолны хордлогоос сэргийлэх:

  • Хоол, хүнс, салат, зуушийг зөв хадгалах, тохируулан хэрэглэх. Ялангуяа амархан муудах өндөг, майонез агуулсан бүтээгдэхүүнийг хөргөгчинд хадгалж, 24 цагийн дотор хэрэглэж дуусгах
  • Хоол унд бэлтгэх болон идэхийн өмнө гараа сайтар угаах

Осол гэмтлээс сэргийлэх:

  • Бага насны хүүхэд, өндөр настан, асаргаа сувилгаа шаардсан хүмүүст анхаарал илүү хандуулж тэднийг ганцааранг нь орхихгүй байж хараа хяналт тавих
  • Согтууруулах ундааг тохируулан хэрэглэх,
  • Согтууруулах ундаа хэрэглэсэн бол жолооны ард суухыг хатуу цээрлэх, дуудлагын жолооч дуудаж үйлчлүүлэх
  • Салют буудуулах үед аюулгүй ажиллагааг хангах, гал түймрийн аюулаас сэргийлэх
  • Хол замд явах бол унааны аюулгүй байдлыг хангах
  • Гудамж талбайд биеэ авч явах чадваргүй хүн байвал яаралтай 103, 102 дугаарын утсанд мэдэгдэх

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн