Нийгмийн даатгалын гэрээтэй эмийн сангаас 40-80 хувь хямд эм авах боломжтой
2017-12-13 16:30

Энэ оны эхний хагас сарын байдлаар 864 эмийн сан 7882 иргэнд 24.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй эм олгожээ. Энэ хүрээнд эмийн сангийн тоог нэмэгдүүлж байгаа аж. Иргэд эмчийн бичсэн жорын дагуу хөнгөлөлттэй олгох эмийн жагсаалтад багтсан 817 нэрийн эмийг нийгмийн дааталын байгууллагатай гэрээтэй эмийн сангаас 40-80 хувь хямдруулан авах боломжтой юм. Эмийн санч эмчийн бичсэн жорын дагуу иргэдэд хөнгөлөлттэй эмийг олгох бөгөөд өөрөө дур мэдэн очсоноос болж урт дараалал үүсдэг байна. Мөн энэ тохиолдолд эм олгохгүй болохыг эмч мэргэжилтнүүд анхаарууллаа.