Шинэ жил, цагаан сараар хоолны зөв дэглэм сахих, тэр тусмаа хоол сойно гэдэг хүнд. Шинэ жилийн ганц орой л бэлхүүсэндээ хэдэн сантиметр нэмчихдэг. Харин алдарт хоол судлаач Жина Флорио хоол бага хэрэглэх, баярын ширээний ард хэтрүүлэн идэхгүй байх хэдэн аргыг хуваалцаж байна.
-Үнэхээр өлссөн үедээ л ид. Баярын ширээний ард ч гэдэснийхээ хэмжээнд л тааруулж ид. Хэрвээ та цатгалан байвал нэмэлт салат, хоол идэх гэж чихэх хэрэггүй. Мөн сайтар зажилж идээрэй. Уйтгартай байвал мөн бүү ид. Энэ нь ч мөн таагүй үр дагавар учруулна.
-Өлөн явж болохгүй. Шинэ жилийн баярын өмнө бид орой үдэшлэг дээрээ иднэ гээд бүтэн өдөржин өлсгөлөн явдаг. Гэвч үүнээс болж хүсч байснаасаа ч ихийг идчихдэг. Оройн хоолны өмнө уургаар баялаг хоол идээрэй. Тэгвэл та цатгалан байж, хэтрүүлж идэхгүй.
-Архи хэтрүүлэн хэрэглэж болохгүй. Хэрвээ та их хэмжээний архи, бага хэмжээний ус уусан бол бие тань байнгын өлсгөлөн мэт мэдрэмж төрж, нэмж иддэг. Та хагас килограмм салат ч идсэнээ анзааралгүй өнгөрч мэднэ шүү. Тиймээс архины төрлийн ундаа нэг хундагыг татсаныхаа дараа заавал нэг аяга ус уу. Энэ нь хэтрүүлж идэж, шартахаас сэргийлнэ.