Эмэгтэйчүүдэд хялбар цахилгаан товчтой жийнс санал болгов

Америкийн хувцасны “Reformation” брэнд эмэгтэйчүүдийн жийнсэн хувцасны шинэ эгнээг бүтээлээ гэж Forbes сэтгүүл мэдээлэв. Нийт 46 хувцасны төрлөөс бүрэлдсэн эгнээ аравдугаар сарын 26-наас эхлэн худалдаанд гарна. Бүтээгдэхүүний үйлдвэрлэлд усны хэрэглээг 2/3 дахин багсгаж, даавуу бага гарзадсан. Мөн хортой будаг, хлорын цайлгагч зэргийг ашиглаагүй гэжээ.

Энд өмдний цахилгаан товч нь ур талаасаа, ар нуруу хүртэл үргэлжилсэн Celtic жийнс багтаж байна. Шинэ загварт өмдний дээд хэсгийн тайрмал зах, тэлээний гогцоо байхгүй. Энэ загварын үнэ 148 доллар бөгөөд компанийн нэрийн барааны дэлгүүрүүдэд зарагдаад эхэлсэн байна.

Өмдний ийм цахилгаан товчийг хамгийн анх Парисийн брэнд Vetements энэ хавар Levi’s компанитай хамтран бүтээсэн капсулын цуглуулгадаа гаргасан байв. Энэхүү загвар 1219 еврогоор зарагдсан ч хэдхэн долоо хоногийн дотор борлогдож дуусчээ. Reformation брэндийг модель асан Яэль Афлало Лос-Анжелес хотноо 2009 онд үүсгэн байгуулсан аж. Компани нь экологийн цэвэр эмэгтэй хувцасны үйлдвэрлэлийг явуулдаг гэдгээр алдартай. Мөн намхан эсвэл том цээжтэй эмэгтэйчүүдэд зориулсан хувцас үйлдвэрлэдэг байна.

00-1-300x200 Эмэгтэйчүүдэд хялбар цахилгаан товчтой жийнс санал болгов

002-4-300x203 Эмэгтэйчүүдэд хялбар цахилгаан товчтой жийнс санал болгов

03-8-300x203 Эмэгтэйчүүдэд хялбар цахилгаан товчтой жийнс санал болгов

Фото: Reformation Jeans

 

Түлхүүр үг:

  • WordPress
  • Facebook

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Messenger bot -той ярилцаад үзнэ үү