10 дугаар хорооллын туслах зам талбайн нээлтийн ажиллагаа боллоо

Хотын удирдлагуудын зүгээс нийслэлийн ногоон байгууламж, явган зам, авто зогсоолыг нэмэгдүүлэх, орчны тохижилтыг сайжруулж, иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд зорчих, амарч зугаалах орчныг бүрдүүлэхэд онцгой анхаарч байна.

Өнөөдөр Баянгол дүүргийн 5, 6 дугаар хорооны нутаг дэвсгэр 10 дугаар хорооллын “ЖАСТ” ШТС-аас “МТ” ШТС хүртэлх туслах зам талбайн тохижилтын ажлыг хүлээлгэн өглөө. Сул шороо ихтэй, автомашинуудаа эмх замбараагүй байрлуулдаг, иргэд хөлөө амраагаад суух ганц ширхэг сандалгүй, ойрын хэдэн жилд тохижилтын ажил огт хийгдээгүй энэ газарт авто зогсоол, ногоон байгууламж, хогийн сав, гэрэлтүүлэг, амрах сандал зэрэг  иж бүрэн тохижилтын ажил хийгдсэнд иргэд баяртай байгаа юм. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр хэлэхдээ “Өнөөдрийн энэ тохижилтын ажил бол “Аз жаргалтай Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийнхээ иргэдийн ая тухтай амьдрах боломжийг бүрдүүлэх чиглэлээр хотын даргаас явуулж байгаа бодлогын нэг илрэл юм. Нийт 812 метрийн урт, 5800 м2 сул шороон хөрсийг хучилт хийж, 198 автомашины зогсоолтой, 2 талаараа явган замтай, 98 гэрэлтүүлэгтэй, борооны ус зайлуулах шугамтай иж бүрэн талбайг Улаанбаатар зам засвар, арчлалтын газрын хамт олон богино хугацаанд бий болгож, хугацаанд нь хүлээлгэн өглөө.” гэсэн юм. Хотын дарга ч нийслэлийн иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө цаашид ч олон ажлууд хийгдэхийг онцлоод “Бид өндөр өндөр байшин бариад байдаг. Харин тэр байшингийн гадаа хүн ирээд машинаа тавих газар, орц гарц, амраад суух газар нь хаана  байх вэ гэдгийг орхигдуулж иржээ. Энэ бүхнийг бид 4 жилийн хугацаанд бий болгоно. Үүнд заавал их хэмжээний хөрөнгө мөнгө хэрэггүй. Өөрсдөдөө байгаа бололцоонд тулгуурлан ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зайлшгүй шаардлага бий. Бид хотын гудамжуудаа дэс дараалан ийм болгож чадна. Үүний эхлэл нь энэхүү гудамж болж байна.” хэмээлээ.

ZAM_0221-1024x683 10 дугаар хорооллын туслах зам талбайн нээлтийн ажиллагаа боллоо
ZAM_0253-1024x683 10 дугаар хорооллын туслах зам талбайн нээлтийн ажиллагаа боллоо

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.