Энэ онд ажилгүйдлын түвшин гурван пунктээр буурч ажлын байр өмнөх жилийнхээс 105.9 мянгар нэмэгджээ. Энэ нь аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа сэргэж орлого нэмэгдсэнтэй холбоотой юм байна.

Улсын төсвийн орлого өмнөх оныхтой харьцуулахад 40 хувиар өсч, ААН-ын орлогын татвар 76, НӨАТ 44 хувиар тус тус өсчээ. Мөн 2016 оны наймдугаар сард банкууд дахь чанаргүй зээл 9.1 хувьтай байсан бол энэ жил 8.8 хувь болж буурав.

Энэ оны хоёрдугаар улиралын байдлаар бөөний жижиглэн худалдааны салбар 18.5, боловсруулах үйлдвэрлэл 23.5, тээврийн үйл ажиллагааны салбар 13.3 хувиар тус тус нэмэгдэж эдийн засгийн бодит өсөлт 5.3 хувьд хүрхэд нөлөөлсөн байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн