Хятадын археологчид 2400 жилийн өмнөх Чуньцю эриний үед хамаарах хааны сүйх тэргийг олжээ. Сүйх тэрэгний хэмжээ, хийц загвар, тансаг байдал нь эрдэмтдийг гайхшируулсан байна. Хүрлэн чимэглэл, сийлбэртэй ясаар гоёсон сүйхний урт нь 2,56 м бол өргөн нь 1,66 м бөгөөд зорчигчдыг нар, борооноос тусгай халхавчаар хамгаалдаг. Дугуй тус бүр нь 26 хигээстэй байх агаад эзэн […]