“Синхуа” агентлаг 12 сая хүн гамшгийн бүст байгаа талаар өчигдөр (2017.07.10) мэдээлжээ. Зургадугаар сарын 22-ноос хойш Төв Хятадын Хунань мужийн ихэнх нутгаар үргэлжлэн орсон усан борооны улмаас 12 сая хүн гамшгийн байдалд оршин сууж байна. Борооны үеэр 53 мянган байр сууц усанд автаж, нурж сүйрсэн бол 68 мянган байр хэсэгчлэн эвдэрчээ.
Одоогоор 83 сураггүй болжээ. Тэдний 28 нь газрын нурангид булшлагджээ. Үүнээс гадна 13 хүн усанд амиа алдаж, 22 хүн байр, байшин нурахад дарагдсан байна. Хамгийн сүүлийн мэдээгээр дөрвөн хүн усанд живж амь үрэгдсэн бол нэмээд 16 хүн сураггүй болжээ.
Гамшгийн бүсээс 1.62 сая хүнийг нэн яаралтай нүүлгэсэн бөгөөд 470 хүнд яаралтай материалын тусламж хэрэгтэй байгаа гэнэ. Үерийн голомтод 52 мянган цэргийн албан хаагчид, аврагчид, гал сөнөөгчид болон бусад төрийн албаныханыг дайчилсан байна.
Долдугаар сарын 7-нд China Daily сонин Хунань мужийн Нинсян тойрогт 44 хүн усанд үрэгдсэн гэж бичсэн байв. Сүүлийн 60 жилд гараагүй их үерийн улмаас 815 мянган хүн хэлмэгдээд байгаа юм. Мөн Хятадын өмнөд нутгийн Гуанси-Чуаны автономын районд үерт үрэгдэгчдийн тоо 20 хүрч, өөр 14 хүн сураггүй болсон байна. Тэнд 20 мянга орчим байр сууц бүрэн буюу хэсэгчлэн нуржээ.
Эх сурвалж: “Синхуа” агентлаг