Хятадад 28 жил эрэн сурвалжлагдсан цуврал алуурчны шүүх хурал өчигдөр эхэлжээ. Сэжигтэн Гао Чэнён нь нийт 11 эмэгтэй хүчирхийлж амийг нь хөнөөсөн ба хамгийн залуу нь найман настай байжээ. Түүнд холбогдох долоо хэргийг шүүсэн бол өнөөдөр үлдсэн хэргүүдийг нь үргэлжлүүлэх шүүх аж.
Тус услын эрүүгийн хуулийн дагуу хэрэгт холбогдсон Гао Чэнёнд цаазын ял оноох магадгүй гэнэ. Түүнийг өнгөрсөн оны наймдугаар сард Ганьсу мужийн Бай Ин дүүрэгт баривчилжээ. Хэсэг хугацаанд мухардаад байсан мөрдлөгийг цагдаа нар 2015 оны гуравдугаар сараас эхлэн хурууны хээ, ДНХ шинжилгээний шинэ арга хэрэгсэл ашиглан сэргээж гэмт этгээдийг илрүүлсэн байна.
Тэрбээр 14 жилийн хугацаанд тус муж болон Өвөр Монголд дээрх хэргүүдийг үйлджээ.
Гэмт хэрэгтэн улаан өнгийн хувцастай, залуу охид бүсгүйчүүдийг сонгож, гэр хүртэл нь дагаад амийг нь хөнөөдөг зуршилтай болохыг цагдаа нар мэдээлжээ. Хөршүүд нь түүнийг төлөв томоотой, тусч нэгэн байсан гэж тодорхойлсон байна.