Монголын БСШУС-ын яамны шинэчлэлүүд монголчуудын сэтгэлгээг ийм эмгэнэлт зүйлд хүргэжээ. Зургаан настны бага боловсрол, олон улсын “Кэмбриж”, “Зөв монгол хүүхэд” гэх мэт шинэчлэлүүдээр дамжин Монгол улсын боловсролын тогтолцоо дампуурсныг Өвөр Монголчуудаас Монгол улсынханд илгээсэн дараах захиас сануулга баталж байна.
МОНГОЛЫН ТАЛ АНХААРААСАЙ
Xятадууд Монголтой хил залгаа аймгуудынхаа бага дунд сургуулиудыг олон улсын гэсэн нэр өгч Монгол хүүхдүүдийг олноор нь үнэ төлбөргүй элсүүлэх ажлыг эрчимтэй явуулж байгаа гэнэ. Тус сургуулийн хоол, байр, сургалт үнэгүй учир эцэг эхчүүд хүүхдүүдээ ах дүү нартай нь хамт сургахаар явуулж байгаа аж. Сургуульд сурч байгаа хүүхдүүдийн дөрөвний гурав нь монгол эмэгтэй хүүхдүүд байдаг байна. Энэхүү сургуулийн талаар Хятадын телевизээр Өмнөговь аймгаас ирж суралцаж байгаа сурагчдын тухай “Тэд яагаад Хятадад үлдэх сонирхолтой вэ” гэсэн сэдэвтэй нэвтрүүлэг хийжээ. Сургуулийн тухай мэдээллийг Дархан Монгол Нэгдэл пэйжид нэгэн Өвөр Монгол иргэн чатаар ирүүлсэн байна. Тэрбээр “Байгалийн баялгаас ч илүү үнэ цэнэтэй хүн гэсэн хүчин зүйл хяналтгүй урагшаа урсаж байна. Хүүхдийг багаас нь хятаджуулж байгааг Монголын тал анхаараасай гэж хүсэж байна” гэв.
Эх сурвалж: today.mn
2 comments
Омноговийнхан хятад болох дуртай улс
Monol uls odoo tsomiin zewsegtei l boloh heregtei. Tsomiin zewseggvi uls ene ter gej solioroh hend ashigtai yum hytadad l ashigtai baih. Odoo delhii deer tsomiin zewsegtei uls uud l tom dugarch baina sh de.