Монгол Улсын Гавьяат тамирчин, уулын ОУХМ Г.Өсөхбаяр дэлхийд өндрөөрөө хоёрт эрэмбэлэгддэг Пакистаны К2 оргилд хүрэх авиралтаа цааш үргэлжлүүлэх боломжгүй болж, өчигдөр орой уулнаас буужээ.
Авиралтын эцсийн мөчид түүний хамтрагчид замаасаа шантарч буцсан байна. Нэг нь олгой ургачихлаа гэж уулнаас буусан бол нөгөө нь авирах зориулалтын хэрэгслээ өөрөө хугалчихаад явжээ.
Бүх ачаатайгаа ганцаараа үлдсэн тэрбээр буцахаас өөр аргагүй болсоноо цахим хуудсандаа мэдэгдэж, ард түмнээсээ уучлал гуйжээ. Тэрбээр “Маш их хичээлээ. Оргилд хүрэх гэж би авиралтын замаа тооцоолж байснаас Пакистан хүний аймхай, өөдгүй занг огт тооцоолсонгүй” хэмээв.
Г.Өсөхбаяр энэ сарын 25-нд үндсэн авиралтаа эхлүүлээд байсан юм. Энэ жил “алуурчин уул”-ын оргилд нь нэг эмэгтэй, дөрвөн эрэгтэй хүрсэн байж магадгүй гэнэ.
1 comment
кккк энэ ямар өөдгүй, хөгийн мэдээ вэ. багийнхныгаа баалсан.