Өмнөд Солонгост энэ жил хүн амын өсөлт түүхэнд байгаагүй бага хувьтай гарчээ. Тус улсад төрөлт анх удаа 400.000-аас буурч, 360 мянган иргэн мэндлэх тооцоо гарсан байна.
Холбогдох албаны хүмүүс төрөлт буурах болсон нь ажилгүй залуусын тоо олширч байгаатай холбон тайлбарлажээ. Харин хосуудын хувьд орон сууцны үнэ, сургалтын төлбөр амьдрах өртөг улам нэмэгдсээр байхад өнөр өтгөн гэр бүл бий болгох боломжгүй гэж үзсэн байна.
Тус улсын Засгийн газар өнгөрсөн 10 жилийн хугацаанд төрөлтийг дэмжих хүчин чармайлтын хүрээнд хүүхдийн мөнгө олгож, эцэг эхчүүдийн амрах хугацааг сунгаж, үргүйдлийг эмчлэхэд 70 тэрбум орчим вон зарцуулжээ.