БНХАУ-ын төрийн тэргүүн Си Зиньпиний халааг авах өндөр магадлалтай байсан Чунцин хотын намын дарга асан Сун Жэнцайг авлигын хэрэгт буруутгажээ.
Тус улсын эрх баригчид түүнийг ажлаас нь чөлөөлөх тушаалд гарын үсэг зурж, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна. Түүний оронд Чунцин хотын намын нарийн бичгийн даргын албыг хашиж буй Чен Мин’ерийг томилохоор болсон аж.
БНХАУ-ын дарга Си Зиньпиний санаачлан эхлүүлсэн авлигын эсрэг кампанит ажил эхэлсэн таван жилийн хугацаанд нэг сая төрийн албан хаагч авлигын хэргээр шийтгүүлжээ. Тэдний зарим нь цаазаар авхуулсан байна.
Тэрээр авлигыг өндөр албан тушаалтнуудаас эхлүүлсэн нь тус улсын нэр нөлөө бүхий эрх баригчдын авлигын хэрэг илэрч, цөөнгүй албан тушаалтан цаазаар авхуулсан байна.