hoid-solongos.jpg
2017-06-28 10:49
Хойд Солонгосын “Mangyongdae Information Technology Corporation” компани гадаад байдлаараа iPhone-той төстэй ухаалаг гар утас гаргажээ. “Утасны аппарат боловсруулагчид Намын зааврыг дагаж, өндөр технологийн бүтээгдэхүүнүүд гаргах ёстой. Фирм ухаалаг гар утас боловсруулах бүх даалгаврыг биелүүлсэн бөгөөд ажлын явцад ямар нэгэн хүндрэл гараагүй болно” хэмээн тус компанийн мэдэгдэлд дурджээ. Энэ бүтээгдэхүүн нь “Jindallae 3” нэртэй, зай хураагуурыг […]

anu-oyutan.jpg
2017-06-26 21:37
АНУ-ын иргэн, оюутан Отто Уормбергтэй холбоотой асуудлаар өнгөрсөн баасан (2017.06.23) гаригт Хойд Солонгосын тал анх удаа мэдэгдэл хийв. Ингэхдээ тэд Отто Уормберг гэмт хэрэг үйлдсэн ч гэсэн бидний зүгээс түүнд хүндэтгэлтэй хандаж байсан гэж мэдэгдсэнийг “The New York” мэдээлжээ. АНУ-ын иргэн, 22 настай Отто Уормберг 15 сар Хойд Солонгост хоригдсоны эцэст энэ сарын дундуур суллагдаж, эх орондоо ирсэн ч […]

.jpg
2017-06-22 11:52
Хойд Солонгосын шоронд хоригдож байгаад эх орондоо ухаангүй хүргэгдэн ирээд нас барсан Америкийн оюутан Отто Вормбирийн гэр бүлийнхэн талийгаачийн цогцсонд задлан шинжилгээ хийлгэхгүй гэжээ. Отто Вормбир зургаадугаар сарын 19-нд Цинциннатигийн эмнэлэгт өөд болсон юм. Түүний биед гадаад үзлэг хийсэн бөгөөд одоогийн байдлаар үхлийн шалтгааныг нь тогтоосон ямар ч дүгнэлт байхгүй гэнэ.

Hil.jpg
2017-06-19 14:29
БНСУ-д долоо хоногийн дотор Хойд Солонгосын цэрэг оргож ирсэн хоёр дахь тохиолдол бүртгэгджээ. Оргосон цэрэг 20 гаруй настай бөгөөд  Ханган голыг хөндлөн туулсан аж. Тэрээр Өмнөд Солонгосын харуулын албаны цэргийг харангуутаа “Намайг битгий алаарай, би танай талд орохыг хүсч байна”  хэмээн хашгирсан байна. Тус улсын Нэгдсэн цэргийн штаб түүнээс  мэдүүлэг авхаар болжээ. Үүнээс өмнө хоёр […]

china.jpg
2017-06-19 08:20
Хятад улс БНАСАУ-аас ирэх ажилчдынхаа тоог бууруулж байна. Үүнийг Япон, АНУ Пхеньянд түүхий нефть нийлүүлэлттэй зэрэгцээд дарамт шахалт үзүүлэх хамгийн үр дүнтэй арга гэж үзэж байна. Энэ талаар Японы “Nikkei” сонинд мэдэгдлээ. Тус сонины мэдээлснээр өнгөрсөн оны гуравдугаар сард Аюулгүйн зөвлөлөөс БНАСАУ-ыг цөмийн дөрөв дэх туршилтаа хийсэнтэй холбогдуулан ээлжит тогтоолоо гаргахад Хятадын засаг захиргаа зарим […]

201777.jpg
2017-06-16 18:02
БНАСАУ-д  үзэл суртлын зурагт хуудас хулгайлах гэж оролдсон хэргээр баривчлагдсан АНУ-ын коллежийн оюутан  Отто Уормберын амь насанд аюул учиржээ. Хойд Солонгосын эрх баригчид түүнийг өнгөрсөн мягмар гаригт сулласан  боловч биеийн байдал нь муудсан учир арга буюу эх оронд нь буцаасан байна. Тэрээр өчигдөр гэртээ ирэхдээ ухаангүй ирсэн бөгөөд одоогоор нүдээ л нээгээд байгаа аж. Уормберыг […]

hoid-solongos-01.jpg
2017-06-16 08:30
[starbox] -Америкт айл бүр байшин, машинтай гэхэд шоронгийн харгалзагч нар нь итгэдэггүй- Хойд Солонгосын хорихууд хоригдлууддаа чанга хатуу ханддаг гэхэд эргэлзэх зүйл үгүй. Тэд гадаадын иргэдийг баривчлахдаа ихэвчлэн хүнд хүчир хөдөлмөр эрхлэх ял оноодог. Хүнд ажлаас гадна тусгаарлах, ямар ч найдваргүй болсон мэт сэтгэгдэл төрүүлэх хатуу дэглэмээр дарамталдаг. Тус улсын хорихын нөхцөлд бие сэтгэлээрээ хохирсон […]

solongos.jpg
2017-06-09 11:08
БНАСАУ өчигдөр Вонсан боомтын хэсгээс хөлөг онгоцны эсрэг хэд хэдэн пуужин хөөргөж, 200 км нисээд Япон тэнгист унажээ. Энэ талаар Өмнөд Солонгосын БХЯ-ны эх сурвалжаас эх татан “Ёнхап” агентлаг мэдээллээ. Тус агентлагийн мэдээлснээр БНАСАУ баллистик бус далавчит пуужин туршсан аж. Японы Засгийн газрын эх сурвалж ч тус улсын аюулгүй байдалд ямар нэгэн нөлөө үзүүлээгүй гэжээ. […]

Tramp.jpg
2017-06-05 10:12
[starbox] АНУ тив алгасагч пуужинг шүүрэгч пуужингаа амжилттай туршсаныг Пхеньян шүүмжлээд, АНУ-ын эх газрыг үнсэн товрог болгоно гэж сүрдүүлжээ. Энэ талаар “Ёнхап” агентлаг мэдээллээ. Хойд Солонгосын Стратегийн хүчний төлөөлөгч тус улсын мэдээллийн “KCNA” агентлагт өгсөн тайлбартаа Пентагоны явуулсан пуужингийн эсрэг туршилтыг өдөөн хатгалга байсан гэж нэрлэжээ. Тэрбээр америкчууд иймэрхүү пуужин шүүрэгч систем туршсанаар Хойд Солонгосын […]

0220.jpg
2017-05-31 08:06
БНАСАУ “Scud” загварын пуужин хөөргөсөн гэж Өмнөд Солонгосын Штабуудын дарга нарын хорооноос мэдээллээ. Тус мэдээлэлд “Урьдчилсан байдлаар Scud ойрын тусгалын пуужин байх магадлалтай байна” гэжээ. Энэхүү мэдээллийг БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Чэ Инд яаралтай дуулгаж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн яаралтай хуралдааныг хуралдуулсан байна. Өмнөд Солонгосын ГХЯ-ны мэдэгдэлд “Энэхүү алхам нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн зохих тогтоолыг зөрчсөн […]