Хойд Солонгосын “Mangyongdae Information Technology Corporation” компани гадаад байдлаараа iPhone-той төстэй ухаалаг гар утас гаргажээ. “Утасны аппарат боловсруулагчид Намын зааврыг дагаж, өндөр технологийн бүтээгдэхүүнүүд гаргах ёстой. Фирм ухаалаг гар утас боловсруулах бүх даалгаврыг биелүүлсэн бөгөөд ажлын явцад ямар нэгэн хүндрэл гараагүй болно” хэмээн тус компанийн мэдэгдэлд дурджээ.
Энэ бүтээгдэхүүн нь “Jindallae 3” нэртэй, зай хураагуурыг нь сайжруулсан, үйлдлийн систем нь илүү аюулгүй гэнэ. Түүнчлэн гар утас, түүний үйлдлийн системийг БНАСАУ-д боловсруулсан гэжээ. Гэхдээ шинжээчид уг гар утсыг хилийн чанадад Хятадын гар утасны загваруудаас санаа авч бүтээсэн байж мэдэх гэнэ.
Э.ЗАЯА