2017-06-22 11:521min00

Америк оюутан Отто Вормбирийн үхлийн шалтгаан тодорхойгүй байна

Отто

Хойд Солонгосын шоронд хоригдож байгаад эх орондоо ухаангүй хүргэгдэн ирээд нас барсан Америкийн оюутан Отто Вормбирийн гэр бүлийнхэн талийгаачийн цогцсонд задлан шинжилгээ хийлгэхгүй гэжээ.

Отто Вормбир зургаадугаар сарын 19-нд Цинциннатигийн эмнэлэгт өөд болсон юм. Түүний биед гадаад үзлэг хийсэн бөгөөд одоогийн байдлаар үхлийн шалтгааныг нь тогтоосон ямар ч дүгнэлт байхгүй гэнэ.