Жил тутам гаргадаг Global Innovation Index чансааны жагсаалтад энэ удаа 127 орон бичигдсэн бол Монгол Улс 52-д жагсчээ. Чансааны жагсаалтыг Швейцари долоо дахь жилдээ тэргүүлж байна. Хоёрдугаарт Швед, гуравт Нидерланд багтлаа. Топ-10-т АНУ, Их Британи, Дани, Сингапур, Финлянд, Герман, Ирланд нэрлэгдсэн байна. ОХУ өнгөрсөн онд чансааны 147 байсан бол энэ онд хоёр шатаар урагшилжээ.
Жагсаалтад Оросоос дээгүүр Грек (44-р байр), Турк, Румын, Хорват, Литва, Унгар, Польш, Малайзи, Болгар, АНЭ, Словак, Латви, Словени (32-р байр) гэх мэтийн орнууд орсон бол Оросоос доош чансаанд Чили (46-р байр), Вьетнам, Черногор, Катар, Украин (50-р байр), Таиланд, Монгол, Коста-Рика, Молдов, Саудын Араб, Кувейт, ӨАБНУ, Мексика, Армен, Энэтхэг (60-р байр) тус тус жагссан байна.
Чансааны сүүлийг Буркина-Фасо (120-р байр), Зимбабве, Бурунди, Нигери, Замби, Того, Гвиней, Йемен (127-р байр) мушгисан байна. Даяарчлалын инновациийн индексийг Корнеллын их сургууль, Европын бизнесийн удирдлагын хүрээлэн (INSEAD), Дэлхийн оюуны өмчийн байгууллага нийлэн гаргадаг. Үзүүлэлтийг улс төр, боловсрол, дэд бүтэц ба бизнес зэрэг олон чиглэлд хийсэн судалгаанаас үндэслэн гаргадаг байна.