Балтийн тэнгисийн дээгүүр нисч явсан Оросын БХЯ-ны сайд Сергей Шойгугийн сууж явсан онгоцонд НАТО-гийн гишүүн орнуудын сөнөөгч  F-16 онгоц ойртохоор оролдсон байна. Үүнийг Батлан хамгаалахын сайдын онгоцыг дагалдан нисч байсан онгоцны нэг нь цаг алдалгүй мэдэж, нисгэгч нь түүнд ойртон зэвсэгээ зааж дохио өгсний дөрөө F-16 холджээ.

Сайд Шойгу барууны стратегийн чиглэлийн  аюулгүй байдлын асуудлаар яамны ээлжит коллегийн хурлыг хийхээр Калининград муж руу нисч явсан юм байна. Зургадугаар сарын 20-нд Fox News телевиз хоёр эх сурвалжаас авсан мэдээллийн дагуу “Оросын Су-27 онгоц таван футын (1.5 м) зайд Америкийн тагнуулын онгоцыг дагалдан нисссэн. Оросын сөнөөгч зэвсэгтэй явж байсан” хэмээн мэдээлжээ.

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн