Хятад улс БНАСАУ-аас ирэх ажилчдынхаа тоог бууруулж байна. Үүнийг Япон, АНУ Пхеньянд түүхий нефть нийлүүлэлттэй зэрэгцээд дарамт шахалт үзүүлэх хамгийн үр дүнтэй арга гэж үзэж байна. Энэ талаар Японы “Nikkei” сонинд мэдэгдлээ.
Тус сонины мэдээлснээр өнгөрсөн оны гуравдугаар сард Аюулгүйн зөвлөлөөс БНАСАУ-ыг цөмийн дөрөв дэх туршилтаа хийсэнтэй холбогдуулан ээлжит тогтоолоо гаргахад Хятадын засаг захиргаа зарим компанидаа Хойд Солонгосоос ажилчид авах хэрэггүй гэдэг чиглэл өгчээ. Үүнээс хойш энэ чиглэлээр ажилласан компаниудын тоо алгуурхан нэмэгдсэн байна.
Э.ЗАЯА