Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро “Twitter” сүлжээг эрс шүүмжиллээ. Тэрбээр өөрийг нь дэмжигчдийн аккаунтыг хаасныг “фашизмын үзэл” хэмээгээд Америкийн компанийг чавистуудыг улс төрийн хувьд мөрдөн шалгадаг гэж буруутгажээ. “Twiiter” хуудсаар төрийг дэмждэг олон аккаунтыг хаасан байна. Тэдний тоонд “Мирафлорес” радио станцын хуудас ч багтжээ.