БНАСАУ өчигдөр Вонсан боомтын хэсгээс хөлөг онгоцны эсрэг хэд хэдэн пуужин хөөргөж, 200 км нисээд Япон тэнгист унажээ. Энэ талаар Өмнөд Солонгосын БХЯ-ны эх сурвалжаас эх татан “Ёнхап” агентлаг мэдээллээ. Тус агентлагийн мэдээлснээр БНАСАУ баллистик бус далавчит пуужин туршсан аж. Японы Засгийн газрын эх сурвалж ч тус улсын аюулгүй байдалд ямар нэгэн нөлөө үзүүлээгүй гэжээ.