Дахин газар өмчлөх 383 иргэний эрхийг нээлээ

2017-06-09 11:151min0
gazar

Нийслэлийн Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн А/385 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 8 иргэнд, Баянзүрх дүүргийн 51 иргэнд, Сүхбаатар дүүргийн 17 иргэнд,Чингэлтэй дүүргийн 21 иргэнд, Хан-Уул дүүргийн 25 иргэнд, Сонгинохайрхан дүүргийн 179 иргэнд, Налайх дүүргийн 11 иргэнд, Багануур дүүргийн 8 иргэнд, Багахангай дүүргийн 6 иргэнд нийт 326 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүллээ.

Өмнө нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар дундаа хамтран газар өмчилсөн 138 өрхийн 383 иргэний дахин газар өмчлөх эрхийг нээлээ гэж Нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй